Дани улсын сэтгэл зүйч: “Эерэг сэтгэлгээ” нь аз жаргалыг үүрэг, дарамт болгож байна

Бүгд л чамайг баяртай байхыг хүсдэг. Хэрхэн санаа зовохоо болих вэ, улам аз жаргалтай болох, муу бодлоос сарних, дарга нар эрч хүчтэй хүмүүсийг харахыг хүсдэг, сайн уу гэж асуухад л инээмсэглэн сайн сайн гэсэн хариулт авахыг л хүсдэг. Дэнмарк-н Алборг их сургуулийн сэтгэл судлалын багш Svend Brinkmann хэт өөдрөг байх нь бас сөрөг талтай байдаг хэмээв.
Амьдралд учрах зөндөө зүйлсд ганц өөдрөг байснаар давж туулахгүй, харин ч дүр эсгэснээр сэтгэлийн зовлонг дагуулдаг байна.
Бидний бодол, сэтгэл санаа бол ертөнцийн цонх. Ямар нэг муу зүйл болоход бид сөрөг бодолтой болох эрхтэй бөгөөд тэгж л бид амьдралыг ухаардаг.
Амьдрал үнэхээр баялаг. Хүмүүс хорвоог орхидог, бид хэн нэгнээ алддаг, хэрэв бид зөвхөн сайхан бодолтой л байх ёстой юм бол эдгээр зүйл учрахад бид бүр дэндүү их тэвдэх болно.
Угийн гэгээлэг хүмүүс эсвэл зөвлөгөө уншдаг хүмүүс хүчээр аз жаргалтай болдоггүй тул зүгээрээ. Асуудал нь аз жаргал, нийгмийн шаардлага болсонд байгаа юм. Ажлын газар л гэхэд таны ажлыг үнэлэхдээ эерэг өсөлтийг хардгаас хэцүү асуудлыг хэрхэн даван туулж байгааг хардаггүй. Аз жаргал нь хэрцгий зүйл болон хувирч байна. Ажилтны аз жаргалыг бодлоо хянаж чадаж байгаа эсэхтэй холбон үзэж байна.
Т-Мобайл компанийн хуулинд ажилтнуудаа байнга аз жаргалтай, инээмсэглэхийг шаардсан ба түүний эсрэг үндэсний хөдөлмөрийн хяналтын газар 2016 оны 5 сард арга хэмжээ авсан. Олон компаниуд маш их хэмжээний төсвийг ажилчдаа хэрхэн аз жаргалтай болгох вэ гэдэг дээр зарцуулдаг бөгөөд энэ нь тэд нарыг өрөвдөж хайрласандаа ч биш. “Багаараа ажиллах үедээ инээмсэглэн ажиллах нь чухал хэмээн үздэг. Тиймийн тулд тэдгээрийг идэвхтэй болгохын тулд тэдний сэтгэл зүйн амьдралруу ордог. Энэ нь эерэг байхын бас сөрөг тал бөгөөд бидний мэдрэмж бараа бүтээгдэхүүн болон хувирч бидний нандин мэдрэмжүүд тусгаарлагдаж байна.
Байнга аз жаргалтай байх ёстой гэсэн дарамт нь ажлын байран дээрх энгийн зүйл байх ёсгүй. Ажил дээр хэн нэгэн чамаас сайн уу гэж асуухад сайн сайн гэж хариулахад ч та сэтгэлийн зовлонтой болох эрсдэл дагуулж байна. Эрч хүч дүүрэн, ухаалаг орчин тойрон сайхан ч эелдэг эерэг байдал нь өөрт тохиолдсон хэцүү зүйлүүдээ найзуудтайгаа ярилцахаас тань тусгаарлах ёсгүй.
Аз жаргалтай байх ёстой гэсэн дарамт нь нэг ёсондоо хувийн галзуурал болж байна. Өөртөө туслах номууд мөн сэтгэлд хортой нөлөө авчирч байдаг. Хүн болгон аз жаргалтай болж болно гэсэн санаа нь үндсэндээ аз жаргалгүй хүмүүс өөрсдийнхөө амьдралд буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Сөрөг мэдрэмжүүд ч гэсэн бидэнд их зүйлийг сургаж байдаг. Гэм буруу, ичгүүр нь бидэнд ёс зүйг заадаг. Уур уцаар шударга бус байдлын эсрэг гаргадаг сэтгэл хөдлөл юм. Уй гуниг эмгэнэлт явдлыг даван туулахад тусалдаг. Аз жаргал ч гэсэн сайхан зүйл, гэхдээ байнга биш.
