Миний нэмэлт орлого олж эхэлсэн түүх:

Iderbat
5 min readNov 24, 2023

2017 онд би санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон. Миний хүү Авид хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон. Хувийн сургуулийн төлбөр, эмчилгээний зардал, гадаад эмнэлэгт үзүүлэх төлбөр гэх мэт зардлууд цуварсаар л байв. Хүйтэн хөлс асгаруулан, амьсгалж ч чадахгүй, итгэл найдвараа алдсан мэт сэрдэг байсан бараан өдрүүд… Долоо хоног, сар, жил өнгөрөх тусам миний хөрөнгө оруулалтын багц нимгэрч, эмчилгээний зардал, гадаад эмнэлэгт үзүүлэх төлбөр бүр миний хувьцааны багцыг юу ч үгүй шавхсан. Тун удалгүй би олон жилийн турш хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийсэн бүхнээ хоосолсон.

Би санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Тус хүргээгүй зүйлсээс эхэлье: Миний зовлонг хурдан шийдвэрлэж өгөх өндөр өгөөж амласан зүйлсэд хөрөнгө оруулалт хийх. Үнэндээ би үлдсэн багахан хэмжээний мөнгөөрөө жижиг уул уурхайн компанид хөрөнгө оруулалт хийж, туршлагагүй, тэнэгээсээ болж айхтар залилуулсан. Би эрсдэлд оруулах эрхгүй байсан мөнгөө бүгдийг нь алдаж, асуудлаа улам бүр дордуулсан. Надад өсгөх боломжтой ямар ч мөнгө үлдээгүй. Миний хийж чадах зүйлс хязгаарлагдсан.

Би үүнийг хараал гэж бодсон… гэхдээ үнэндээ ерөөл байсан.

Надад мөнгө байхгүй ч би мөнгөнд найдах ёстой. Ерөнхийдөө өөрийн чадварт найдахаас өөр замгүй гэсэн үг. Би ямар чадвартай байсан бэ? Хөрөнгө оруулалт хийх.

Би хөрөнгө оруулалтын хувьд бусад хүмүүсээс илүү сайн хийж чаддаг зүйлсийнхээ товч жагсаалтыг гаргасан бөгөөд удалгүй жагсаалт маань илтгэл тавих хэмжээний хангалттай урт болсон. Би илтгэлээ бэлдэж дуусаад илтгэх бэлтгэлдээ оров. Эргэн тойронд хэн ч байхгүй, зөвхөн утсаа үлдээгээд, үзэгчид сууж байна гэж төсөөлөөд илтгэл тавьж бэлдсэн. Дараа нь би видеогоо үзэж, сайжруулах ёстой зүйлсээ харсан. Би хүмүүсийг үхтэл нь уйдаахгүй гэдэгтээ итгэлтэй болтлоо давтаж, илтгэл тавьсаар байв. Үнэндээ энэ хэсэг хамгийн хэцүү нь, өөрийнхөө ярихыг харж, сонсоно гэдэг аймшигтай эрүү шүүлт байсан ч илтгэх чадварыг маань сайжруулахад гайхалтай тусалсан.

Эцэст нь би амралтын өдрүүдэд оффис дээр жижиг семинар, сургалт зохион байгуулж болох уу гэж даргаасаа асуусан, тэр ч баяртай хүлээн зөвшөөрсөн.

Би үргэлжлүүлэн бяцхан сурталчилгаа хийж, сургалтаа 25,000 төгрөгөөр үнэлээд, өөрийн facebook дээрх 250 дагагчдаа санал болгов. Намайг гайхшируулсан зүйл нь 10 хүн бүртгүүлж, төлбөрөө төлсөн! Мэдээж миний өмнө тулгарсан сорилттой харьцуулахад бага мөнгө ч гэлээ юу ч үгүй байснаас дээр. Би ажлынхаа хажуугаар багахан хэмжээний нэмэлт орлогын эх үүсвэр бүтээж чадсан. Энэ бол орлогоо нэмэгдүүлэх аяллын маань эхлэл байсан юм.

Миний танд өгөх зөвлөгөө бол: Хэрэв танд амьдрах зардлаа төлөхийн тулд, эсвэл бага зэрэг хуримтлал/хөрөнгө оруулалт хийхийн тулд орлогоо нэмэгдүүлэх шаардлага гарсан бол бага мөнгөөр, нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлгүй зүйлсээс эхэл. Хэрэв та бусдад хэрэгцээтэй зүйлсийг мэддэг бол тэрхүү мэдлэгээ багахан мөнгөөр бусадтай хуваалцахаас бүү ай.

Дүгнэж хэлэхэд:

Хүмүүст тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж өгөх замаар мөнгө ол. Магадгүй та гайхалтай эцэг эх байх, жингээ их хэмжээгээр хассан байх эсвэл бусдын эзэмшихийг хүсдэг ур чадвар эзэмшсэн байх. Хүмүүст хэрэгтэй зүйлийг нь санал болго.

2. Багаас эхэл! Над шиг асуудлаа нэн даруй шийдэж чадна, шийдэх ёстой гэж битгий томор, битгий их зан гарга. Өөрийнхөө хэмжээнд бага ч атугай мөнгөөр хөрөнгө оруулалт хий. Өөрт байгаа зүйлийг ашигла.

3. Бусдад санал болгож буй зүйлийнхээ талаар найз нөхдөөсөө асууж, үнэн бодит зөвлөгөө ав, эсвэл өөрийнхөө бичлэгийг хий. Гэртээ хариад бүтээгдэхүүнээ сайжруул!

4. Сошиал медиа ашиглан асуудлынхаа шийдлийг бусдад сурталчил.

5. Хэрэглэгчдэд хүргэхээр амласан үнэ цэнээ биелүүлж, түүнийгээ долоо хоног бүр сайжруул.

Таны асуудал тэр даруй алга болохгүй. Та нэг шөнийн дотор баяжихгүй. Хэн ч нэг шөнийн дотор баяжихгүй. Энэ бүхэн багаас эхлэх, жижиг зорилго тавих, дээр дурдсан алхмуудыг дахин дахин давтах явдал юм. Би дээрх алхмыг давтсаар 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Мартсанаас, хэрвээ та сошиал медиа ашиглан борлуулалтын пост үр дүнтэй бичиж сурахыг хүсвэл миний Power номын 267-р хуудаснаас эхлэн уншаарай. Гарчигнаас эхлээд хэрэглэгч худалдан авалт хийх хүртэлх бүх үйл явцыг тусгасан байгаа.

Та номоо https://thepower.crd.co. холбоосоор худалдан авах боломжтой. Амжилт хүсье!

Илүү их хөрөнгө оруулалт хий

Би үргэлж гайхдаг байсан, яагаад Хаан банк 2003 онд ердөө 6.8 сая доллароор хувьчлагдсан юм бол? Үүнээс хойш 20 жилийн дараа ХААН банк хувьцаагаа 1.83 их наяд төгрөгөөр буюу 523 сая доллароор олон нийтэд худалдсан. 2003 онтой харьцуулахад банкны үнэлгээ 77 дахин өсжээ. Доллароор!

Банкны үнэлгээ 20-хон жилийн дотор 77 дахин өссөн! Жилд дунджаар 3.8 дахин өснө гэсэн үг. Үнэхээр гайхалтай.

Монгол Улсын эдийн засаг өссөн, ХААН банк дэлхийн хамгийн том банкнуудын нэг болсон, бараг бүх хүн ХААН банк ашиглан гүйлгээ хийж байна.

Тэд IPO хийснээсээ хойш өссөөр л байна.

2021 онд, ХААН Банк 275 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чаджээ. Энэ нь өдөрт 753 сая төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг!

Харин 2023 оны хувьд? 2023 он хараахан дуусаагүй байгаа ч жилийн ЭХНИЙ ХАГАСТ:

272 тэрбум төгрөг. Энэ бол зөвхөн 1–6 сар хүртэлх цэвэр ашиг.

Бодоод үз дээ, өдөрт 1.5 тэрбум төгрөг…

Банк өргөжсөөр, жил бүр улам ашигтай ажиллаж байгаа ч хүмүүс хувьцааны үнэ өсөхгүй байна гэж гомдоллосоор байгааг сонссон байх.

Танд нэг зүйлийг хэлье: ХААН банкны эздэд хувьцааны үнэ ямар ч хамаагүй. Тэдний санаа тавьдаг зүйл бол бизнес өсөж байгаа эсэх, компани илүү олон хэрэглэгчтэй болж байгаа эсэх, ашиг нь нэмэгдэж байгаа эсэх юм.

Танд бас нэг зүйлийг хэлье: Банк 2003 оноос хойш улам их орлого олж, улам олон үйлчлүүлэгчтэй болсон.

Би сүүлийн үед ихэнх мөнгөөрөө шинэ гарааны бизнестээ хөрөнгө оруулалт хийж байгаа ч ойрын 5–10 жилийн турш, илүүчлэх мөнгөтэй болмогцоо Хаан банкны цөөн хэдэн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байна.

Яагаад?

20 жилийн дараа банк ямар байх бол? гэх асуулт сэтгэлийг минь догдлуулж байна.

Энэ бүхнээс олж авах сургамж бол:

1. Ирэх 5 жилд зайлшгүй хэрэг болох мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй.

2. Хэрэв та хурдан ашиг олохыг хүсэж байгаа бол хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй.

3. Зөвхөн хувьцааны үнэ өсөөсэй гэж хүсдэг бол хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Компанийн цэвэр ашиг өсөөсэй гэж хүсэх ёстой!

Энэ бол хувьцаанд хөрөнгө оруулалт хийх зөв сэтгэлгээ юм.

Хөрөнгө оруулагчийн зөв сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх вэ? Үүнд мэдлэг, дадлага, цаг хугацаа хэрэгтэй. Та нэг өдөр хичээгээд л хөрөнгө оруулагч болчихгүй. Үүнийг хэзээ ч дуусашгүй аялал гэж хэлж болно. Та жил бүр би алдаанаасаа суралцаж, сургамж авна. Би 2019 онд “Хөрөнгө оруулалтын 10 дүрэм” номоороо мэдлэгээ бусадтай хуваалцсан. 2021 онд “F*ck You Money” номоороо мэдлэгээ бусадтай хуваалцсан. 2 долоо хоногийн дараа миний сүүлд бичсэн “Time 2 Die” ном хэвлэлтээс гарах гэж байна.

Хэрэв та миний номуудыг анхааралтай уншсан бол намайг зохиолч төдийгүй хөрөнгө оруулагчийн хувиар нэлээн өсөж дэвшсэнийг анзаарсан байх. Таныг ч бас өндөр орлоготой, зөв сэтгэлгээ бүхий хөрөнгө оруулагчийн хувиар өсөж дэвшихийг хүсье.

Дараагийн имэйлээрээ удахгүй уулзацгаая!

--

--