Би хэн бэ?

Миний хийсэн үйлдсэн бодсон бүхэнд нийгэм үнэлэлт дүгнэлт хийснээр тэд миний би хэн бэ? -г үргэлж тодорхойлдог… (энэ нь миний олох гэсэх би хэн бэ? Гэсэн асуултын хариулт биш) Би хэн бэ? гэдэг ээ бүтээнэ гэдэг. Jean-Paul Sartre ахынхаар… Өөрийнхөө хийж бүтээхээр бусдын хувьд, нийгэмд өөрийнхөө статусыг бий болгох… Буржак гэдэг чинь ийм тийм гээд тодорхой хэмжээгээр нийтлэг шинж байх ч бүгд өөрөө өөрсдийхөөрөө тодорхойлно. Гэхдээ тэдний харсан өнцөг миний мөн чанар биш! Хариулт ч биш! Миний хайгаад байсан би хэн бэ? Асуултын хариулт гэдэг бусдын үнэлэлт дүгнэлт биш! Бусдын намайг тодорхойлох тодорхойлолт биш! Өөрийгөө ийм тийм гэсэн хэн нэгэнтэй харьцуулсан ойлголт биш!
Бас өөрийгөө яг тийм ийм гэж өөртөө наах шошиг биш! Шалдан нэг тийм БИ гэсэн хүн байх ёстой юм шиг. Тэр нь анхнаасаа төрөхдөө тодорхойлогдчихсон нэг тийм! Юу ч гэмээр юм байх ч юм шиг! Тэгээд тэрийг хайгаад хайгаад л нийгмээс ангид байвал тэрийг олчих юм шиг! мэдэхгүй… Тэгээд тэр хайгаад байсан юм нь шалдан, өнгөгүй, үнэргүй, хэлбэр дүрсгүй, нэргүй, хэн ч биш нэг тийм л юм болж таарлаа. Бусдын хувьд тэр би хэн нэгэн байгаад тэр нь миний бүтээгдэхүүн байлаа ч тэд юу ч гэж байсан миний хувьд тэр би бол би биш өөрөөр хэлбэл хэн ч биш! Бас хэлбэр биш! Хэн ч биш-д дүр өгж болно гэхдээ хэн ч бишээрээ л байна.
Хэн ч бишээрээ өнөөдөр одоо гэсэн агшиндаа амьдарч одоо цагтаа хийх дуртайгаа хийж энэ үйл маань миний маргаашийг миний бусдын хувьд миний би хэн бэ?- г бүтээнэ. Хичнээн бусдын хувьд хэн нэгэн өөр юу байлаа ч миний хувьд миний би нь өнгөгүй хэн ч биш нэг тийм тодорхойлох боломжгүй юм хэвээрээ байх юм шиг … 2015.09.10

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.