гажуудал уу?

Гадаах ертөнц намайг гажуудал гэж дуудана

Өөртөө бууж өгөн амьдарлыг хараахдаа! өөрийгөө өрөвдөж толиндох тусгалаа зөвтгөхдөө! Сайн сайханд итгэл алдарч бурханд найдлага тасрахдаа түүнлүү нулимаж гомдолсон сэтгэлээ үзэн ядалтаар дүүргэхдээ бурханаа байяа гэхэд буга ч байтугай миний хажууд байсагүй гээд цөхөрч суухдаа ийн бодов! Би Хэн байх сонголтын өмнө бүдэрсэн гэжүү? эсвэл анхнаасаа өөр сонголт байгаагүй юу? төрөхдөө газар нутагаа, улс эх ороноо,нийгмээ бас гэр бүлээ би сонгоогүй. Хатууж гэсэн шалгуурыг харанхуй гэж төсөөлөв уу?. Хорвоог новш юм даа гэж уйлж суухдаа хувь заяагаа хараав уу! би ийм өчүүхэн гэж үү! Анхнаасаа сайн эсвэл муу гэсэн асуултанд хариулах эргүү санагдана. Нийгэмд төрөөгүй байсан бол араатан амьтадын нэг болж өсөх л байсан ч ингэж өөрийгөө ухамсарлахгүй биз! Гэхдээ энэ нийгэмд амьдарч байгаа зарим нь араатан амьтдаас дээрдэх юм алга харин ч долоон дор нэгнийг олж болох шиг!!! бусдыг шүүх эрх байхгүй ээ надад !!! өөрөө тэдэнд өсөрхөхдөө тэднээс дор амьтан болох шахам сууж байхад!!! Юунд ингэж өөрийгөө адлана вэ? өөрөөсөө болж зовно вэ! Өнгөгүй мэндэлчихээд өөрийгөө юунд хараар будна вэ!!!.

Өнгөгүй гэдэгээ мэдсэн бол өөрийгөө муухайгаар будахыг хэн хүсэхэв. Энэ нийгэм, миний сонгоогүй амьдрал намайг ийм болгосон байж болох ч ирээдүйд хэн байхаа шийдэх Эрх чөлөө намайг өөрөө өөрийгөө яллахаар шийдсэн чөтгөр болгон хувиргаж байна. Хэн болохоо шийддэг сонголтын өмнө би бүдэрчихэв үү? надад анхнаасаа сонголт байсан юм гэж үү? Үзэн ядалт, хайр хоёулаа дотор минь байсаныг эрт ухаарсан бол! хайрыг

илүү тэжээх байсан боловуу! үгүйээ! бишээ мэдэхгүй! тэжээх нөхцөл бүрэлдээгүй байсан. Тэр үед учраа мэдэхгүй жоохон хүүхэд байсан. Би анхнаасаа гажуудалтай нийгмээс гаралтай өөрийнхөө бүтээгдэхүүн болохдоо дутуу боловсорсон байж. Тэдний мэдэрдэгийг би анхнаасаа мэдрээгүй. Тэр миний буруу биш гэж өөрийгөө өмөөрөх гэсэн бодлоосоо чөлөөлөгдий! Бусадад буруу өгч өөрөө өөрийгөө яллаж амьдархаа болъё. Бурханийг хайхад яагаад хажууд байгаагүйг сая ойлгох шиг. тэр үргэлж миний дотор байсан харин аврагдах гэж би түүнийг гаднаас хайсан.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.