Бизнесийн загвараа хэрхэн тодорхойлох вэ?

Irbis Oasis
2 min readFeb 5, 2020

--

Business Model Canvas

Business Model Canvas буюу Бизнесийн загварчлалаа хэрхэн тодорхойлох вэ?

Аливаа бизнесийг эхлүүлэхэд бизнесийн загварчлалаа зөв тодорхойлох нь нэн чухал. Стартапын хувьд ч гэсэн амжилтын гол тулгуур нь бизнесийн загварчлалаа зөв тодорхойлоход оршино. Зах зээлд тэсрэлт хийж чадсан бизнесүүдийн туршлагаас үзвэл дараах үндсэн элементүүд ажиглагддаг. Үүнд:

  • Тус бизнесээр дамжуулж бусад бизнесүүд дагаж хөгжих асар том орон зайг бий болгож чадсан;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэлэг, хамгийн түргэн шуурхай, төвөг багатай байдлаар хэрэглэгчиддээ хүргэх шийдэлтэй;
  • Хэрэглэгчиддээ жинхэнэ, давтагдашгүй зарим тохиолдолд цаглашгүй үнэ цэнийг бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээний санааг тусгасан байдаг.

Стартап, энтрепренер хүмүүсийн нэн тэргүүний бодох ёстой зүйл бол: Би / Бид юуны төлөө, хэнд ямар үнэ цэнийг бий болгохын тулд ямар аргаар, хэнтэй хамтарч юуг бүтээхээ бүрэн судалж, нарийн төлөвлөсний дараа эхний алхамаа хийвэл цаашдын үйл ажиллагаа, зорилго, зорилт тодорхой болно.

Стартапын загварчлал гаргахад доорх зүйлсийг тодорхойлох шаардлагатай:

  • Түнш / Key partner — Таны бизнесийн хамтрагч хэн бэ?
  • Гол үйл ажиллагаа / Key activities — Ямар үйл ажиллагаа явуулах вэ? бүтээгдэхүүн үйлдвэрлэл, программ хангамж, худалдаа хүргэлт, софтвер үйлчилгээ, платформ гэх мэт.
  • Нөөц / Key resource — Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд бий болгох, байршуулахтай холбоотой материаллаг болон материаллаг бус нөөц.
  • Үнэ цэнэ / Value proposition — Та бүтээгдэхүүн, үйлчилгээрээ хэрэглэгч нартаа ямар үнэ цэнийг бий болгож байгаа вэ? Хэрэглэгчиддээ ямар өгөөж өгөх вэ?
  • Хэрэглэгчидтэйгээ харилцах / Customer relationship — Хэрэглэгчидтэйгээ ямар харилцааг үүсгэх вэ?
  • Хэрэглэгчийн сувгаа тодорхойлох / Distribution channels — Ямар сувгаар хэрэглэгчиддээ хүрэх вэ? Аль сувгаар хүрвэл олон хүнд хүрэх вэ? Ямар өртөг зардалтай байх вэ?
  • Хэрэглэгчээ тодорхойлох / Customer segment — Таны хэрэглэгч хэн бэ? Нийгмийн аль давхарга вэ?
  • Өртөг зардал / Cost structure — Таны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй өртөг, сар тутмын үйл ажиллагааны зардалаа тодорхойлох. Хамгийн өртөг өндөртэй зардалаа тодорхойлох.
  • Орлогын урсгал / Revenue stream — Хэрэглэгчид хүргэж байгаа үнэ цэнэ болон бүтээгдэхүүн, үйлчилгээ

Стартапын загварчлал нь маш олон төрөл байдаг бөгөөд аливаа бизнесийн ашиглаж буй технологийн инновациас хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл: интернэтийн үсрэнгүй хөгжил Amazon, Google, eBay зэрэг том компаниудыг бий болгож, интернэтэд суурилсан хэрэглэгчдийн сувгийг нээснээр уламжлалт бизнесийн загварт инноваци, шинэчлэлийг хийсэн юм.

Таны сонгосон бизнесийн загварчлал амжилтыг олох хүртэл ур ухаан, гүйцэтгэл, сайн төлөвлөгөө, олон туршилт шаардагдах бөгөөд олон хувилбараар туршиж үзэх нь танд туршлага, мэдлэг болох давуу талтай.

IRBIS VENTURES компани нь Монгол улс төдийгүй Азийн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал дэд бүтэц, экосистем үүсгэн хөгжүүлэх зорилготойгоор 2018 онд үүсгэн байгуулагдсан билээ.. Бидний хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь хөгжиж буй улс орнуудаас гарч ирж буй гарааны бизнесүүдэд түгээмэл тулгамддаг асуудлуудыг хамгийн зардал багатай, түргэн хугацаанд шийдвэрлэж, дэлхийд өрсөлдөх чадвартай корпораци болгож бойжуулахад чиглэсэн бөгөөд гол бүтээгдэхүүнүүдийн нэг IRBIS OASIS платформоороо дамжуулж бид хамгийн түрүүнд Монголын стартапуудынхаа бизнес загварыг улам сайжруулж, олон улсын хууль эрхзүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, улмаар гадаадынхөрөнгө оруулагч нартай холбох, дэлхийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

www.irbis.sg

Нийтлэгч: Irbis Ventures

--

--

Irbis Oasis

“Irbis Oasis Radar“ технологи дээр суурилсан гарааны бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой онцлох нийтлэлийг хүргэнэ. https://www.irbis.sg/