НСУ#3 — Ashley Bell | Dean Koontz

За ингээд Дин Кунцын зохиол болох Ашлей Бэлл номыг уншсан сэтгэгдлээ энэ #3 дугаарт бичиж санаа бодлоо хуваалцъя.

Уншиж эхлээгүй үе vs Уншиж дууссан үе — гамгүй хэрэглэсэндээ хүлцэл өчье :)
Beware Spoilers Ahead

Биби Блэр бол зохиолын гол дүр бөгөөд бас л зохиолч мэргэжилтэй нэгнээр дүрслэгдэж энэхүү зохиолд гарна. Зохиол маш олон бүлэг хэсгүүдэд (130 гаруй) хуваагдсан. Эдгээр бүлэг хэсгүүд яг үйл явдлын дарааллаараа дугаарлагдаж хуваагдаагүй. Учир нь филлэр түүхүүд болох гол дүрийн бага насны амьдралын талаарх эсвэл бусад дүрүүдийн тухай бүлгүүдээр дундаа зааглагдсан. Бибигийн эцэг эх, өвөө, сүйт хархүү, багын сайн найз, бага насандаа тэжээж байсан нохой бас дараагийн нохой, түүнд хичээл заадаг байсан багш нар (mean spirited person буюу олиггүй гомдмоор зан үйлдэл гаргагч хүмүүс), массажист мөн үзмэрч цигаан эмэгтэй, түүний өвчнийг оношлогч эмч болон тухайн эмнэлэгт ажилладаг учир битүүлэг хамгаалагч, нацист үзэл бодолтой сэтгэцийн өвчтэй гэмээр алуурчин гэх мэт нилээн олон дүрүүд гардаг нь зохиолыг илүү сонирхолтой болгосон. Мөн паранормаль буюу ид шидтэй ч гэмээр ер бусын үйл явдлуудыг харуулсан нь надад л лав зохиолыг уншихад уйдамгүй болгож өгсөн.

Тухайн зүйл, үйл явдлыг үгээр буулгаж нүдэнд харагдтал дүрсэлж бичиж найруулсан байгаа нь зохиогчийн ямар сайн чадвартайг харуулна. Тиймээ, миний хувьд зарим дүрслэл нь ихэд таалагдсан. Жишээ болгон дурьдвал: Калифорни мужийн нэгэн хотод далайн иргээс хэдхэн блокийн цаана байрлах байшинд бага насаа өнгөрөөж буй Биби охин, түүний нууцыг чандлан хадгалагч итгэлт анд ахмад байлдагч капитан (тухайн үед ээжийнх нь аав буюу өвөө нь байсан гэдгийг Биби мэдээгүй харин сүүлд том болсны дараагаар номын төгсгөл хэсэг хавьцаа мэддэг гэж санагдаж байна) болон тэжээвэр нохой Олаф нар юм.

Зарим бүлэг хэсгийг унших явцад үндсэн зохиол шал өөр төрөл жанарын ном зохиол руу шилжээд орчихсон мэт санагдсан. Ялангуяа тэр сүйт хархүү Пакстон тухай гарах хэсгүүд. Пакс бол цэрэг хүн, тэгэхдээ тэр дундаа бүүр бүх үйл ажиллагааг өндөр түвшинд гүйцэтгэгч тусгай хүчний (Navy SEALs) цэрэг хүн. Гэрээсээ маш хол (дэлхийн хагас мэт хол гэж зохиолд дүрслэгддэг) газар алан хядагчдын толгойлогч болох сүнс хочит Абдулаг олж устгахаар маш нууц ажиллагаанд оролцож буй тухай өгүүлэх хэд хэдэн бүлэг цувралууд нь энэ зохиолын гол барьж буй horror fiction төрөл military fiction рүү шилжээд орчихсон гэмээр.

Зохиолын төгсгөл намайг үнэхээр бухимдуулж чадсан.

Данг ит! ингэж төгсөж байхдаа яахав дээ, хүний хамаг толгойг эргүүлээд учир битүүлгээр төгсчих юм! Хэтрүүлээд хэлвэл номоо цонхоор гаргаад шидчихмээр ч юм шиг, “лоол”.

Ашлей Бэлл бол еврей охин, түүнийг нацист үзэлтэй аюулт заналт алуурчнаас олж аврах нь Бибигийн хувьд оньсого мэт амьд үлдэх ганц зам. Яг энэ гол үйл явдал болох аврах ажиллагаа зохиолд 3 өдөр орчим л үргэлжлэх боловч энэ ном 700 гаруй хуудастай нь одоо бодоход их сонирхол татаж байна. Хэрэв намайг 3 өдрийн үйл явдлыг бичээдэх гэвэл би 3 өгүүлбэрээс цааш сэтгэж чадахгүй байхаа :)

Номыг унших явцад яагаад? яагаад? гэх хариулт нь тодорхойгүй асуултууд урган гарсаар л. Үүний нэг бол яагаад еврей хүн тэгэж их үзэн ядагдаж дэлхийн хоёрдугаар дайны үед үй олноороо хөнөөгдөх болов? Энэ асуултны хариуг олохоор хэсэг интернет ухаж үзсэн. Зарим хүмүүсийн бичсэнээр бол еврейчүүдийн шашин шүтлэгтэй холбоотой ба хэсэг культ (cult) бүлэглэл нялх хүүхдийг тахилд өргөж мөргөдөг тухай гаж зан үйлдэлтэй гэх. Бусад хүмүүсийн тодорхойлолтоор еврейчүүд бол гоц ухаантнууд ба маш хурдан хугацаанд баян чинээлэгт болчдог, мөн тэд их шуналтай. Эд хөрөнгө ихтэй тул бусдад хүүтэй зээл өгч амьдралыг нь давж баршгүй өрөнд унагаж там болгон хувиргадаг гэх. Тиймээ, одоогоор зөвхөн надад ийм л багахан мэдлэг байгаа учир цааш асуултны хариуг бүрэн ойлгохоор холбоотой номуудыг олж унших хүсэлтэй байна.

“Залуу охины өдрийн тэмдэглэл by Anne Frank” номыг уншсан боловч тухайн асуултны хариултыг бүрэн олж чадаагүй.

Goodreads дээр миний өгсөн үнэлгээ бол 5-аас 3 оноо. Яагаад бага оноо өгөв гэвэл Кристофер Ноланы Inception бүтээлтэй зарим талаарай төстэй ба харьцуулахад Inception бүтээлийн утга санаа нь хавь илүү санагдсан болохоор. Зүүдлэх боловч зүүдний орчиндоо өөр ертөнцийг бий болгож түүндээ уусан амьдарна. Энэ зохиолын болон киноны гол дүрүүд яг адилхан бодит эсвэл бодит бус хоёрын ялгааг танихаа больж зохиолууд мөн л адилхан учир битүүлгээр төгсөнө.

Яагаад энэ тотем унаж зогсолгүй эргэлдэн үлдсээр Inception кино төгсөв? Энэ мэт учир битүүлэг явдлууд намайг бухимдуулж байна :)