Яаж амьдраад байна аа???

Дахиад л бөөн бөөн бодлууд, үймэрлүүд
Амьдралын утга учир юунд байна вэ? Би юуны төлөө, яаж амьдраад байгаагаа ч ойлгохгүй байна. Магадгүй өнгө мөнгөний орчлонг зоосны нүхээр харж, мөнгөний төлөө амьдраад байгаа болохоор ч тэр юм уу? Гэвч мөнгөний төлөө, өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ амьдрал намайг үнэхээр аз жаргалгүй болгож байна.

Аз жаргал гэж юу юм бэ?

Зарим хүмүүсийн хувьд хүсээд ч олдохгүй амьдралаар амьдарч байж, би юунд ингэж гуниглаж, шанална вэ? Яагаад ийм сайхан амьдралаар амьдарч байгаагаа ухаарахгүй байгаа юм бэ, магадгүй ухаарч байгаа ч яагаад мэдрэхгүй байгаа юм бэ. Эцэг, эх, элэг бүтэн гэр бүлтэй, ороод тайван байх гэр оронтой, хоол ундаар хангалуун, хийх ажилтай, хүссэнээрээ сольж өмсөх хувцастай, зовлон жаргалаа хуваалцаж, наргиж цэнгэх, найзуудтай хэрнээ юу дутуу болоод ингээд амьд үхдэл шиг амьдраад байгаан бэ. Аз жаргалыг бий болгох бүх л зүйл миний дэргэд байхад би өөрөө мэдэрч чадахгүй байна гэдэг ямар гунинтай хэрэг вэ?

Адерналин

Сая дөнгөж юунаас ч юм цочоод амьд байгаагаа мэдэрлээ. Миний сэтгэл хөдөлж, зүрх минь хурдан2 цохилж байна. Ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж байна. Тэгээд гэнэт л орчин тойрноо ажиглаж үзлээ. Урьд нь эргэн тойрноо ч анзааралгүй явдаг байжээ. Нүд минь нээлттэй ч, ухаан бодол минь хаалттай байж…

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.