КРИПТО орчин цагийн алхими үү?

Joseph Lee
2 min readSep 29, 2021

(to read this story in English, click here)

🇲🇳: Алхими гэдэг нь алт бүтээх шинжлэх ухааныг хэлдэг. Алтыг ухахгүй, олборлохгүй, харин арай үнэ цэн бага элемтентын атомын бүтцийг өөрчилж 79 протон, 117.97 нейтрон (алтны атомын бүтэц) болгох юм. Өөрөөр хэлбэл алтыг нийлэгжүүлэн гаргаж авна гэсэн үг.

Оргүй хоосноос аливааг бүтээх гэсэн бидний хүсэл үлгэр мэт санагдах боловч хамгийн ухаалаг хүмүүсийг ч татаж орхидог. Жишээ нь яг одоо Монголд өрнөж буй крипто өсөлтөөс үүнийг харж болно. Магадгүй зарим чинь үүнтэй санал нийлэхгүй байх.

Цааш үргэлжлүүлэн бичихээс өмнө нэг зүйлийг мэдэгдэх хэрэгтэй болов уу… Би ямар нэг токен, койн эсвэл төслийн тухай зоож ярих гэсэнгүй, зөвхөн ерөнхий ажиглалтаа сийрүүлж буй бөгөөд зах зээлд болж буй үйл явдалтай ижил санагдаж байвал тохиол төдий юм шүү.

Крипто бол цоо шинэ зүйлийг бий болгоогүй — ‘хөх тэнгэрийн доор шинэ зүйл гэж үгүй’. Энэ бол хөрөнгийн зах болон эдийн засгийн зарчмуудыг өөрөөр томъёолон илэрхийлсэн зүйлс. Тиймээс сайн крипто хөрөнгө оруулалтад тавигдах шаардлага нь хувьцаа, бонд эсвэл бусад хэрэгслүүдэд тавигддагтай яг ижил юм.

Энэ зарчмаар бодвол бидний эхний асуулт бол “энэ валютын баталгаа юу вэ?” байх учиртай. Сонирхож буй валютыг тань баталгаажуулж буй зүйл бий юу эсвэл оргүйгээс аливааг бүтээх гэсэн оролдлого уу? Зарим хүн токены үнэлгээг хамгийн сүүлийн арилжааны үнээр тогтоох байх. Үнэн л дээ, гэхдээ тухайн арилжааны үнэ нь зүгээр л хэн нэгний сайхан үгс, оргүй хөөс, үзэл бодлоос тогтсон байвал яах вэ?

Алхиминий шинжлэх ухаан бодит бишийн адилаар криптод ч гэсэн ийм зүйл болж болно гэж бүү эндүүрээрэй. Хэрэв токены үнэ хаанаас бий болж байгааг (хөрөнгө эсвэл цаашдын хэрэглэгдэхүүн гэх мэт) рационалиар сэтгэн бодож чадахгүй байвал хөрөнгө оруулах хэрэггүй. Өөрийн хамгийн энгийн зөн совингоо л дага!

Ямар ч үндэс суурьгүй хиймэл сурталчилгааг даган хөрөнгө оруулах нь нийгэм тэр чигээрээ санхүүгийн хохирол амсах тасралтгүй гинжийг хөвнө. Блокчейний хувьсгал ингэх гэж эхлээгүй юм шүү…харин ч эсрэгээрээ.

Намайг Instagram & Facebook дээр дагаарай.

--

--