2-р хэсэг Хуулийн Сургуульд Надад Тохиолдсон Зүйлс

Peonythings
Aug 28, 2017 · 5 min read

Сайн байцгаана уу хүндэт уншигчид минь гэж бичих надад яагаад ч юм маш гоё санагдах юм. Юуны өмнө өмнөх нийтлэл маань маш олон хүнд хүрсэн бөгөөд дараагийн нийтлэлээ хурдан оруулаарай гэх хүмүүсийн хүлээлтийг удаахгүйн тулд дараагийн нийтлэлээ хурдан оруулах хэрэгтэй гэж бодоод та бүхэнд 1-р күрстээ хамгийн тод санаж байгаа хөгжилтэй, гунигтай, сургамжтай мөн зөвөлгөө болж чадах хэрэгтэй зүйлсээ хүргэж байна.

Семинарын эхний өдөр

Яагаад ч юм эхний өдрүүдэд чөлөөтэй хувцас өмсөж чадахгүй байлаа. Учир нь Хувцас гэдэг миний хувьд зүгээр ч нэг материаллаг зүйл биш хувцаснаас хүн ямар нэг сайхан мэдрэмж авдаг шүүдээ мэдээж хэрэг би хуулийн сургуулийн оюутан учраас цэгцтэй бас зохистой хувцаслах нь зүй ёсны хэрэг. Яанаа хонх дуугарч байна хурдан анги руу орж эхний суудалд суухгүй бол…

Багш нэр дуудан хүүхдүүдийн дэвтэрийг шалгаж байтал юу болсон гээч Багш : гэнэт тэр хүүхэд рүү хараад яагаад төрийн онолын хичээлээ эрх зүйн онолын дэвтэр дээрээ бичив гэж асуув. Тэр хүүхэд : Яахав хоорондоо жоохон адилхан хичээл санагдаад гэж хариулсан нь одоо ч мартагдахгүй юм даа :) Багш хариуд нь : заза миний хүү угаасаа бүх хичээл адилхан юм чинь дараагийн удаа чи наад дэвтэр дээрээ бүх хичээлээ биччихгүй юу гэсэн юм. Нэг бодлын инээдтэй байсан ч гэсэн тэр үед миний зүрх хурдан зохилж байсан… учир нь миний ээлж удахгүй боллоо шүүдээ :*((

Яг ийм цариа гаргаад л бодоод байхад би багшид дэвтэрээ үзүүлэхдээ юу болсоныг санаад санаад орж ирдэггүй ээ.. Багш нар ихэнх дээ ямар нэг сэдвийг уншиж ирээрэй гэдэг. Хэрвээ чи 1-р күрс бол номноос огтхон ч хуулаад бичиж болохгүй шүү. Доод тал нь 2 эх сурвалжаас харж харьцуулан уншиж дараа нь схемчилж сүүлд нь дүгнээд түүнийгээ өрөөндөө байхдаа voice record хийгээд өглөө автобусанд сонсож байгаарай. Мөн бичгийн хэвээ сайжруулж. дэвтэрээ ихэнх хүүхдүүд шиг ашиглаж бичих хэрэггүй шүү. Бүтээлчээр сэтгээрэй бяцхан шидтэн минь..

Завсарлагааны цаг еэээээээе!!! Анх оюутаны завсарлагаанаараа сургуулийнхаа цайны газар биш Этүгэний цайны газар орсон. Учир нь намайг лав 12 жилд байхад Этүгэн сургуулийн пирошкины тухай л хөгжилтэй постууд харагддаг байсан юм. Найзтайгаа шууд ороод л menu харахгүйгээр 2 пирошки авлаа. Эхнийхийг тал хүртэл нь идээд цаашаа үнэхээр барсангүй тэгсэн хажуу ширээнд сууж байсан охидууд бүр 3 -ыг авсан байсаншд пүүүү гэж бодож байгаам чинь.. Харин одоо миний орох дуртай хамгийн гоё cafeteria бол Шино Монгол сургуулийн cafeteria бараг монголд байдаг япон ресторануудаас хамгийн гоё бэнто байдаг. Хамгийн эрүүл хоол нь гэрээсээ өглөөний цайгаа уугаад гарах шүү. Өдөр нь Тараг+ Мовьёос

Лекц орж байхад хамгийн урд нь суудаг байсан одоо ард нь суухыг илүүд үздэг. Урд суудаг хүүхдүүд ард суудаг хүүхдүүдээсээ илүү ярьдаг юм шиг санагддаг. Багшийн хэлсэн бүрийг хааяа ойлгохгүй байх үе байсан. Хэрвээ чамд ийм зүйл тохиолдвол битгий санаа зовоорой.. Номын санд цагийг өнгөрөөж дээрийн хэлсэн шиг харьцуулан унших хэрэгтэй. Ааан энэ багшийн хэлсэн зүйл байншдээ гээд л ойлгоод ирнэ. Багш анги дунд хэлэлцэх сэдэв өгөх эсвэл асуулт асуух магадлалтай байдаг учраас хэлэх гэж байгаа зүйлээ олон талаас бодож хэлээрэй. Хамгийн чухал зүйл бол бусдад саад болохгүй байх! лекц семинарын аль ч үед хариуцлагатай байх хэрэгтэй учир нь хариуцлагатай хүнд зорилго байдаг. Учир нь чи зорилготой болохоор л хуулийн сургуульд сурж байгаа биш гэж үү.

Энэ дүр зураг бол семинар дууссаны дараа миний дотроо гаргадаг нийтлэг царай энэ яг л Дараагийн удаа сүпер байх юм чинь гээд л …мөн би даалгавраа лав хийж байгаагүй үе ээ лав санадаггүй. Гэхдээ илтгэл тавихдаа ч бас багаараа хааяа бүтэлгүйтэх үе байдаг. Багш нарт шүүмжлүүлэх үе болгонд алдаагаа аль болох дахиад давтахгүйг хичээж тэртээ алс холын зүг рүү очих мөч удахгүй ирнэ гэж бодоод л урдахаа хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон мөн Давуулж хийх чадвар чамайг бусдаас онцгой болгох шид.

Багийн ажиллагаа маш чухал санагдсан хэрвээ багийнхан чинь идэвхгүй байвал байдлыг гартаа ав. Тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Хэнд ч найдах хэрэггүй эсвэл тэр тэгчих байх гэсэн бодолтой бол яг одоо авч хая. Хаана ч очсон бүх зүйл чамаас л шалтгаана шүү.

Нэг гунигтай зүйл хэлэхэд би өмнө нь хуулийн сургуульд ороод уйлдаг гэсэн зурагийг инстаграм дээрээс цөөнгүй удаа харж байсан гэтэл яг надаа тэр нь тохиолддог юмдаа. Тэр өдөр уйлсанаа одоо болтол сайн санадаг юм гэхдээ нэг л удаа шүү. Би тийм ч уйланхай бишээ.. Уйлсан шалтгаан нь бусад хүмүүсээс болсон бас багшдаа загнуулсан. Шалтгаан нь би эрх зүйн философи доо case зохиохдоо муу юм л даа гэрт багаараа 5 case зохиох байсан юм. Манай багийн хүүхдүүд яг тэр өдрийн семинар орох үед даалгавар өгсөн байсан юм уу гэж асуусанийн одоо ч санаж байна. Би 5 case зохиосон байсан юм. Багшдаа гаргаад өгтөл эхнээс шүүмжлүүлвээ хөөрхий.. За багшийн үгийг бол би хэзээд сонсдог харин манай багийнханы хэлсэн үг маш их урам хугалсан. Би уул нь инээдтэй case зохиогоогүй байсан ч ихэнх нь л инээсэн. Тийм үед би даалгавраа хийгээгүй ирсэн бол ийм юм болохгүй байсан гэж өөрийгөө буруутгаж байсан завсарлагаан дуусаад шууд л мэтгэлцээний клуб рүүгээ ороод асгартал уйлсан юмдаа хэхэ гэхдээ тэр үеийн дараа бодол санаа гээд үнэхээр сайхан цэгцэрсэн. Тэр өдөр ядаж байхад миний хамгийн анхны номын хэлэлцүүлэг тавих үе байсаншд (энэний ард уйлж байгаа эможи байна гэж төсөөлөөрэй) :))

Ямар ч зүйл тохиолдсон бай болоод өнгөрсөн зүйл түүнээс суралцаж урагшаа өөдөө тэмүүлээрэй. Харин одоо би тэртээд алс харагдах оч руу бага багаар дөхсөөр л байна. Бүх хүнд сайн сайхныг хүсье.

ТӨГСӨВ

Та бүхнийг хүндэтгэсэн Жүхэ

)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade