TEDxYouth@KhasbaatarSt-т орох 4 шалтгаан

Peonythings
Aug 25, 2017 · 3 min read

Та интернетээр TED илтгэлүүдийг үздэг эсвэл TEDx үйл ажиллагааг цөөнгүй удаа цэнхэр дэлгэцний цаанаас харж байсан, уг үйл ажиллагаанд оролцохыг хүсч байвал таны амьдралдаа том алхам хийх цаг ирсэн байна гэсэн үг. Ирэх 9 сард Монголын хамгийн анхны TedxYouth@KhasbaatarSt эвэнт тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр яагаад та уг эвэнтэд оролцох ёстой гэж?

1.Та салбартаа манлайлагч болон олонд хараахан танигдаагүй илтгэгч нараас урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй жинхэнэ түүх, боломж, болон санаанд оромгүй ер бусын илтгэлүүдийг сонсох юм. Нэг нууц дэлгэхэд ажлын байраа роботуудад хэрхэн булаалгахгүй байх вэ? гэх мэт. Хувь хүн бүр ирээдүйгээ бүтээхэд хэрэг болох асуултуудаас эхлээд дэлхий нийт, нийгэм эдийн засаг, өнгөрсөн түүх соёл ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар 7 илтгэгчээс сонсох юм. Үүнээс гадна тайзны ард та сонирхож байгаа илтгэгчтэй уулзаж хийж байгаа судалгааныхаа талаар зөвөлгөө авж, ирээдүйн бизнес санаагаа ч бас хуваалцаж ментор үйлчилгээ авах боломжтой юм.

2. Бүгд сайн дурын ажиллагаатай, ашгийн бус TEDxYouth@KhasbaatarSt нь мөнгө, нэр хүндийн төлөө биш юм. Нийт 502 гаруй хүнээс 15 сайн дурын гишүүнээр шалгарсан бидний баг долоо хоног бүр цаг цаваа зориулж, 9 сарын 16 ны өдөр хүн бүхэнд TEDx- н халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд ажиллаж буй чин сэтгэлийн хүсэл зорилготой хүмүүс юм.

3. Сонирхолтой, гайхалтай хүмүүс таныг хүрээлнэ. Магадгүй таны эргэн тойронд Ирээдүйн цахиурын хөндийн үүсгэн байгуулагч эсвэл эерэг зүйлд тэмүүлэгч, зорилготой хэн бүхэн байна. Та хүн бүхэнтэй networking хийж, тэр дундаас магадгүй ирээдүйн бизнесийн хамтрагч эсвэл хос оо ч олох юм бил үү.

4. TEDx нь тодорхой салбар, салбарын сэдвээр хязгаарлагддаг. TEDxYouth@KhasbaatarSt нь бусад эвэнтүүдээс давуу талтай бөгөөд өргөн хүрээг хамарсан яриа, мэдлэг болон сонирхолтой сэдэвүүдийг та сонсох болно. Иймээс та хэзээ ч төсөөлж байгаагүй санаанууд, түүхүүдтэй танилцах юм. Энэ эвэнтээс зүгээр ч нэг гарч явахгүй л болов уу ? та эерэг бодол шинэлэг санаагаар цэнэглэгдэн, дэлхийг аврах алхамынхаа аль нэг эхлэл хэсгийг төлөвлөөд, амьдралын нэг хэвийн хэв маягаа өөрчлөх эрч хүчтэйгээр гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Бүртгүүлэх холбоос : https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScMi1TeCaqzkdHkDzLSKIBkEuUbzu4Hwg5YIDLfmOV6adnmIw/viewform?usp=send_form

)

    Written by

    |Law student|Volunteer|

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade