Байгаа болон байхгүйн зовлон.
Зоосны хоёр тал шиг оршдог нэгэн цул бие мэт. Ихэнх хүмүүс зоосны нэг талыг л хардаг. Тоо эсвэл сүлд. Сонголт хийхдээ ч өөрийн харахыг хүссэн талаа л сонгодог. Хоёуланг нь биш.
Байгаан зовлон эсвэл байхгүйн зовлон. Аль нэг нь л хүмүүнд ирдэг нь сонин. Тэр ирсэн зовлон нь л хамгийн хэцүү, хүнд, бэрх нь.
Тиймээ байхгүйн зовлон хүнд. Байхгүйн араас үгүйлнэ, нэхнэ, бусдад байх атал надад л байхгүй. Шудрага бус, харааж болох бүх зүйлсийг хараамаар. Бүх бурууг бусдад тохмоор. Учир нь надад байхгүй. Анхнаасаа ч бай саяхан ч бай одоо надад байхгүй. Магадгүй байхад нь үнэлээгүй миний буруу.
Бла бла. Зза одоо болно. Яг үүнтэй адил байхын зовлон ч бас хэцүү. Гэхдээ хэн ч өөрөө амсаагүй тохиолдолд зовлонгийн аль илүү хэцүүг мэдэхгүй. Мэдсэн ч хүн бүхний даах чадвар ялгаатай. Хорвоо дэлхий дээрх 7 тэрбум гаруй хүн юугаараа ялгаатай юм? Шинж чанараараа. Нэг эсийн ихэр хүүхдүүд ч хоорондоо ялгаатай сонирхолтой байдаг шүү дээ. Тийм болохоор чиний хувьд амархан санагдаж байгаа зүйл өөр хэн нэгэнд хэцүү санагдана. Жаргал даахгүйн зовлон мэт санагдаж байгаа биз? Энэ ч бас тэр хүний хувьд шудрага бус санагдаж байгаа.
Тэгэхээр хэлэх гэсэн утга маань бол миний чихэр том, үгүй чиний чихэр том гэлгүйгээр Би ч чихэртэй, чи ч чихэртэй. Хоёулаа хамтдаа чихрээ идье. Амьдрал гэдэг чинь баялаг чихэр олдоно, заримдаа чихэр хүсэвч олдохгүй. Эсвэл бүр давстай чихэр ч таарна.
Ассссуудал биш. Чи давж чадна. Чиний чадлаас хэтэрсэн зовлон өмнө чинь тулгардаггүй юм. Амжилт хүсье! Бөөндөө хамтдаа чихрээ амтархан идэцгээе.😁
Эцэст нь хэлэхэд анх дурдсан зоос байгаа шдээ? Зүгээр л зоосоор наад.

