Гэр бүл

Нөгөө БАЯРЛАЛАА гэдэг үгээ хэлнэ гэж бодоод л ёстой итгэлтэй нь аргагүй бичиж сууснаа байхгүй ээ цөмийг нь дахиад устгачихсан. Мэдэхгүй ээ нэг л болж өгөхгүй байгаа ч юм шиг санагдаад ярьшиг гээд л аваад хаячихлаа. Ингээд бичээд байхаар намайгаа мэдрэлгүй гар байна гээд бодчих вий дээ хэхэ. Цаг хугацаа, мэдрэмж гээд бас нарийн юм байнаа байна хаха. Харин ч нэг би гэдэг хүн өөрийгөө мэдэх гэж хичээдэг хүн шүү хэхэ :D Ядахнаа бас юу юуны духанд хүрэлгүй өөрийнхөө далан булчирхайг тоочоод баймааргүй байдаг. Болно доо болно хэхэ.

Гэр бүл. Энэ үгэнд ээж, аав, эмээ, өвөө, ах, эгч, дүү гэдэг хүмүүс багтдаг. Сонин юм шүү ганцхан үгний цаана ийм олон хүнийг шингээсэн байх гэж. Ийм л болохоор би Монгол хэлэндээ хайртай. Тэр чинээгээрээ зөв бичих гэж хичээдэг. Алдаатай бичсэн нэгэн үзгэдвэл тэр дороо л засаж өгөхийг хичээдэг. Хамаагүй ээ, латин үсгээрээ товчилно уу, галиглана уу? Би олон юм хэлэхгүй. Би ч залуу хүн, өөрөө латин үсгээр бичихдээ ёстой утгаар нь товчилно доо хха. Гэхдээ Монгол үсэг, кириллээрээ бичихдээ л алдаагаа хянаад явбал миний хувьд эмзэглэх юм алга. Хэцүү биш шүү дээ. Монгол хэлний дүрэм Англи хэлнийх шиг залхмаар олон биш. Ерөнхий логикийн л ойлгочихсон байхад хангалттай л юмсан…

Ядахнаа ярихдаа хүртэл товчилно. Зүгээр хоёр найзууд ярьж байгаа хирнээ л “Мар сур орох уу?” гэнэ. Ямар муухай сонсогддог гээч? Бичээгүй ярих даа хүртэл ингэхээ болимоор байнаа залуусаа.

Ингэж хэлснээрээ цаг хэмнэхгүй. Хайшдаа л найзтайгаа нийлж хов базахаас хойш. “Маргааш сургууль орох юм уу?” гээд зүгээр л бүтэн дуудчихад их гарз учрахгүй шд. Ам ч чилж амжихгүй.

Өөө гэр бүл гэх гэж явснаа хадуураад явчихлаа. Би ер нь нэг бичвэр бичих гэж сайхан далий явах юмаа хаха. Заа яахав эмзэглэж явдаг зүйлээ л бусдадаа хуваалцаж ЗӨВ БИЧИХийг л уриалах гэснээс ондоо хүсэлгүй ээ.

Эээ дээ залуус минь бид л энэ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, СОЁЛ, УЛАМЖЛАЛАА дээдэлж хадгалахгүй бол харийн хүмүүс дээдлэлхгүй. Үр хүүхдэдээ бүтэн Монголыг л үлдээхсэн.

ᗯIᑎᗩᒪᒪOᑭE ᗰEᗪIᒪᒪOᑭE

Written by

Заримдаа жаахан гунигтай байж магадгүй. Заримдаа эсрэгээрээ хамгийн жаргалтай түүх бичих байх. Гэхдээ үргэлж хүнд хэрэгтэй зүйлийг бичихийг хичээнээ ❤

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade