On this day…

Яагаад ч юм энэ үг их дотно санагддаг юмаа хэхэ. Шөнийн 12 цаг өнгөрөв үү үгүй үү Марк Цукерберг ах жилийн өмнөх постуудыг маань гаргаад ирнэ. Орой болохоор л тэр мэдэгдлийг (notification) их хүлээнэ. Түрүү жил өдийд ингэсэн байна, тэгсэн байна харин одоо ингэж санагдаж байна. Ингэж өөрчлөгдсөн. Ийм юм нэмэгдсэн, тийм хасагдсан гээд дүгнэлт хийж хуучнаа дурсах дуртай :)

Ойрын үед нөгөө эхэнд баярлалаа гэх гээд байсан хүний тухай постууд ихээр гарч ирж байгаа хэхэ. Өөрт нь хэлж чадахгүй бас дээрээс нь залхаагаад байх вий гэж их бодох юм хэхэ. Уг нь би хувьдаа зүгээр л аз жаргалтай нь аргагүй дурсаж л өөртөө дахин хуваалцдаг байхгүй уу хэхэ. Зза үг ихдэж үхэр холдлоо. Яагаад ингэж их түүний талаар ярих дуртай байгаад байдаг талаар тайлбар хийх гэж оролдъё. Бас устгахгүй бичихийг хэхэ.

Чин сэтгэлээсээ өөртөө байсан бүх зүйлээ зориулдаг байсан хэн нэгэн өөр хүнд чиний тухай ярихдаа “Зүгээр л нэг орлон тоглогч. Чамайг минь яаж гүйцэх вэ дээ?” гэж хэлж байхыг сонсвол ямар санагдах вэ? Зүгээр ч үгүй ондоо нэгэн рүү бичсэн чатыг нь нөгөө хүн нь өөрөө над руу screenshot хийгээд явуулсан. Тэгснээ би өөрөөс нь асуусан. Үүнийгээ тайлбарла гэж гуйсан. Үнэхээр ямар ч хамаагүй тайлбар хэл л дээ. Би тэрэнд чинь итгэе гэж гуйж үзсэн. Учир нь тэр хүн миний бүх зүйл байсан. Миний жаргал, миний аз, миний бодол, миний амь байсан. Гэвч хариулт нь нэгэн ижил “Өөрийнхөөрөө л бод доо” гэсэн. Зүгээр л тэр үгийг нь олон дахин эргэн бодож өөрийгөө сайн дураараа зовоосон.

Гурван сарын турш сайн дураар зовсоны эцэст нөгөө бусдын хэлдэгээр мөсөн зүрх, чулуун зүрхт бла бла тийшээ өөрчлөгдөж эхэлсэн. Магадгүй яг одоо таньд кино шиг сонсогдож байгаа байх л даа. Хариуд нь надад хэлэх нэг л хариулт байна. КИНО ӨӨРӨӨ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭДЭГ БИШ ГЭЖ ҮҮ?

За намайг ингэж эргүүтэж явахад, замыг минь хальт чиглүүлж өгөх хүн гарч ирсэн байдаг юм. Намайг үнэ цэнэтэй тэр ч бүү хэл хамгийн чухал хүн нь зөвхөн БИ л юм шиг надтай харьцдаг тийм онцгой хүн. Бусдыг хүндэлж, хүнийг хайрладаг занг нь би гэдэг хүн андуу бодож явсан хэсэг үе бий. Юуг нь нуухав. Гэхдээ тийм хүн шиг ХҮН-д сэтгэл алдрахгүй байх аргагүй биш гэж үү?

Боломж л олдвол Баярлалаа гэдэг үгийг өөрт нь их хэлдэг. Цаашдаа ч хэлэх байх. Гэхдээ яг энэ чин сэтгэлийн үнэн үгтэй цуг хэлсэн бараг байхгүй.

Хар даа! Энэ бол би ❤ Надад ийм гоё далавч байдгийг маань сануулж өгсөн хүн тэр юм шүү дээ :) Одоо би холын хол нисэх гээд нөөцөө бэлдээд л байна. Догдлохын сацуу бага зэрэг эмээж л байна. Гэхдээ чадах бүхнээ дайчлаад зүтгэнэ ээ.

Ер нь бас дурсамж аялахад л тохиромжтой газар болохоос амьдрахад тохиромжгүй шүү хэхэ. Зза тэгээд жаахан хар бараан ч юмуу эсвэл утгагүй болчихсон байвал энэ удаа ёстой өршөөгөөрэй хэхэ. Дараагийн гоё бичвэрээр уулзталаа түр баяртай :) Аан бас тийм таалагдсан бичвэрүүдээ бусадтайгаа хуваалцаж байгаарай. Хайрлах нь хуваалцахаас гэж байгаа шд :P ❤

    ᗯIᑎᗩᒪᒪOᑭE ᗰEᗪIᒪᒪOᑭE

    Written by

    Заримдаа жаахан гунигтай байж магадгүй. Заримдаа эсрэгээрээ хамгийн жаргалтай түүх бичих байх. Гэхдээ үргэлж хүнд хэрэгтэй зүйлийг бичихийг хичээнээ ❤

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade