Каррара хотын чийгтэй хүйтэн агаар дотор жиндүүлээд, жижигхэн бороон дуслууд тасралтгүй 10 хоног орсон өвлийн өдрүүд байсан юм. Хот маань уултайгаа ойрхон болохоор намрын шаралсан навчис шар улаан өнгөө хадгалаад хатчихсан, өнгөлөг гэхэд хэцүү нэг л гунигтай бас манантай. Уул маань бүхлээрээ гүн нойрсож буй баавгай аятай л… Уул нь нарлаг өдөр цагаан гантиган гудамж байшин уул гээд бүгд л амь орон гялтганан харагддагсан. Харин одоо гадаа явах хүмүүс бараг харагдахгүй, Рома гудамжаар ганц хоёроороо явах Аккадемийн оюутнууд харагдана. Ер нь нэг л тухгүй, гадаа гарахад сэтгэл жиндүүлмээр, дотор суухад бие жиндмээр… Хаяа найзуудаараа нийлж нэгнийхээ гэрт хоол идэн, вино ууж, зураг зурна. Аккадемийн оюутнууд болоод тэр үү хундага дарс цаас харандаа байнга нийлээстэй… Өвлийн хүнд өдрүүдийг давах бас нэг арга нь найзуудаараа хамт байх л байдаг байлаа… Кофений цагаар сургууль дээрээ тааралдахаараа орой хамт хооллоё хэмээн тохирцгооно… нэг л адилхан өдрүүд, цаг хугацаанаас холуур, шилэн хоргон дотор байгаа мэт гадаад бүх ертөнцөөс хол. Заримдаа хэтэрхий тухтай, ер нь энд ирсэн хүмүүсээс нэг бол хурдан явахыг хүснэ нэг бол эндээ үүрд үлдэхийг хүсдэг байлаа… Гэхдээ явахыг үлдэхийг хүссэн хамаагүй бүгд найзалцгаана. Ордог ганц бар нь Бакканел. Хотын иргэд, урлаач, барималч, зураач, оюутан багшгүй энд цугларан вино ууж элдэвийг ярьна… Хамгийн сүүлд эндээс гараад хамтдаа гэрлүүгээ харьж байсан юм… Явах үед замаараа сууж халбага пиво уухуу гэхэд нь үгүйдээ гээд өнгөрсөн… Ер нь л бүх өдрүүд адилхан.. Бүх хүмүүс адилхан бас өөр…
Каррара хотын чийгтэй хүйтэн агаар дотор жиндүүлээд, жижигхэн бороон дуслууд тасралтгүй 10 хоног орсон өвлийн өдрүүд байсан юм.
Гунигтай гэж чигтэйхэн, холын танил маань ид залуу насандаа өөд болсоныг сонсоод сэтгэл хөндүүрлэж байсан үе маань. Гэхдээ зүгээрээ, энэ хот гунигтай уур амьсгалтай бас цаг хугацаа орон зайнаас тусгаарлагдсан тул гадаад амьдрал надад хамаагүй гэж бодогдоно. Хүмүүс хайрлалцана, холдоцгооно, болзоцгооно, уулзацгаана, хоололцгооно…. Сонсдог ганц дуу нь К. Яг энэ цаг үед хэтэрхий энэ дуунд автсанаас л бүх зүйл буруу эргэсэн юм. Хөгжилтэй байхыг хичээж ядсан гунигтай өдрүүдэд 2 хүнд энэ дуугаа хуваалцсан байдаг юм…. Эхний хүн нь ямар инээдтэй үгтэй дуу вээ гээд л… шоолонгуй харцаар намайг удаан ширтсэн… яагаад энэ дууг ойлгохгүй байгаан бол, ягаад юу ч мэдрэхгүй байгаа юм бол гэдэг бодол ….
Уулзаж болохуу гэдэг мэссэж…
Саяхан би түүнтэй тааралдсан хэмээн орж ирэх нз…
Дараагийн хүнд сонсуулахад хамт сонсоё дахиад сонсоё гэж байсан юм. Ер нь бол юм ярьдаггүй, ярих ч шаардлага байхгүй харцаараа ойлголцчихдог найз минь… Бас нэг гунигийг дотороо нуучихсан… Яг тэр цаг үед би тэрэнд хамгийн их хэрэгтэй байсан нь…
Гэнэт утас дугарлаа…
В: М хаана байгаа вэ?
Б: Мэдэхгүйээ…
В: Яаралтай олох хэрэгтэй байна. Гэрийн хаягийн заагаад өгөөч…
Б: За…
К: Чи очоод хэрэггүйээ… эндээ хүлээж бай, би явчаад ирье.
2 цагийн дараа гэртээ нас барсан байна хэмээх дуудлага…
Хүн хүндээ хэрэгтэй байдаг юм байнадаа хэмээн өөрийгөө буруутгах бодлууд…
