Кино үзсэн тэмдэглэл

khadaan
khadaan
Sep 8, 2018 · 2 min read
Энэ нөгөө гурав чинь. Ер нь тэгээд эмэгтэйчүүд бидэнд ярих зовлон, дуулах жаргал их юм даа…

Look Tv-ийн Монгол, гадаад багц үнэгүй болсон гэнэ. Түүнийг нь мэдээд шууд кино үзэхээр болоод кино сонголт хийлээ. Сонгосон кино маань “ Хайр эргэсэн хавар” гээд 25 ангитай байв.

Киноны тухайд:

20, 30, 50 гарч яваа гурван насны эмэгтэйн амьдрал, асуудал, тэдний нөхөрлөлийн тухай. Тэдний нөхөрлөл гоо сайхны салоны менежер бүсгүйн агсан нөхрийн алганы амт үзсэнээр эхэлнэ. Агсан нөхрийн уучлалт гуйн барьсан бэлэг, түүний эхнэрийн гэмээ цайруулж салондоо үнэгүй үйлчлүүлээрэй гэж өгсөн эрх нь тэднийг ойр ойрхон уулзаж, жаргал зовлонгоо ярилцах боломжийг олгоно.

Ерөнхийдөө олон ангит кино цааш хэрхэн өрнөдөг билээ яг л тэр зарчмаар үргэлжлэнэ.

Кино үзээд дотор минь эргэлдсэн бодол, мэдрэмж нь?

1. Хүний ертөнц дээр орших шашин бүрийн зорих цэг нь ижил боловч хүрэх зам нь өөр байдаг даа??? Яг л түүн шиг хүн бүрийн давах даваа, туулах зовлон, тулгарах асуудал ижил боловч ирэх цаг нь, хүлээж авах нь, хариу үйлдэл үзүүлэх нь л өөр юмуу даа гэж бодов.

2. Ер нь хэрэггүй, авах юмгүй зүйл гэж энэ хорвоо дээр байдаггүй юм байна аа хүмүүс минь Осоржамаагийн LIVE-д хүртэл хэрэгтэй юм байгаа шүү! (тоглоом биш шүү).

Ээ би уг нь энэ хэсэгт нэлээн юм бичих байсан юм даа… даанч УКА-ийн make-up LIVE үзээд сатаарчихлаа хаха.

Бидний харж, сонсож, уншиж байгаа бүх юманд бидэнд хэрэгтэй, биднийг урагшлуулах урам, ухааруулах үг, үйлдэл, хийж бүтээх санаа байдаг. Бид л тэдгээрийг үл ойшоож, тоодоггүй юм байна лээ. Энэ киног үзээд урд өмнө нь боддоггүй бас тооддоггүй байсан нэг бодол нь “ эхнэр нөхөр хоёрт бие биенээ бусдаас өөрөөр энхрийлэх ямар нэг арга барил (тохиромжгүй үг), эсвэл үйл хөдлөл, дохио зангаа байвал хайр нь илүү амттай байх юмуу даа?

Энэ бодлоос тэс хөндлөн нэг нь хуулийн өчүүхэн ч атугай мэдлэг хүний нийгмийн гишүүн надад хэрэгтэйг мэдэж авав.

3. Хүн чамтай толгой дохиж мэндлэвэл чи түүнтэй бөхийж мэндэл!

Зөөлөн нь хатуугаа иднэ.

Бүгдэд зарчимч байх гээд яах вэ… Зөв л юмандаа зарчимч байж сур! гэх мэт ишлэлүүд кинонд их гарна аа. Толгойд үлдэж чихэнд таатай санагдсанаа л энэ бичлээ.

Аливаа асуудал бэрхшээлд уураар, биеийн хүчээр, зүрхний хийгээр шийднэ гэж байхгүй. ! тайван, арга эвээр, цэгцтэй бодлоор давна, шийднэ, дарна аа гэдгийг энэ киноноос дахин ойлгож авав.

Эцэст нь:

Дотроо онгойлгож, амаа чилтэл ярилцдаг үеийн юм шиг багш нараа, эгч нараа, нулимсаа нуулгүй нусаа гоожуулсан ч ичдэггүй хэдхээн найзуудаа их л санаж байгаагаа мэдэрлээ.

07.09-аас 08.09.2018 шилжих шөнө

Khadaan.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade