Төв эх газрын хүүгийн далайн мөрөөдөл

Жюль Верний “Усан доогуур 20000 бээр аялсан нь” номыг багадаа уншаагүй миний үеийнхэн бага байх гэж хэлэхэд болно. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа зүйл бол хатан зоригт Капитан Немо түүний гайхамшигт шумбагч онгоц болох Наутилус хөлөг. Түүн дээрх үйл явдал, болж байгаа уран зөгнөлт адал явдлуудыг ээж аавыгаа гарч найзуудтайгаа тоглооч гэж загнатал уншдаг байсан гэхэд хэн ч эргэлзэхгүй. Хэзээ нэгэн цагт шинжлэх ухаан, хүн төрөлхтний танин мэдэхүйн оюун ухааны гайхамшигийг тэр тусмаа технологийн дэвшлийг тэр дээр үед тэр хүмүүс хараад бидний амьдралыг энэхүү зүйлс улам хөгжин дэвшүүлэхээс биш уруудуулахгүй гэдгийг харж чадаж байсан нь үнэхээр гайхмаар. Энэхүү байдал одоо ч давтагдсаар. Тэрхүү зөгнөлт байдал улам цаашаагаа хөгжин хүмүүс ирээдүйгээ зөгнөн бодсоор л өөрсдийнхөө оюун ухаанаар тэрхүү сайхан амьдралыг зөгнөн билэгдэж, аажмаар түүнийгээ цаг хугацааны давалгаанд бодит байдал болгосоор л.

Далайд гарцгүй орны хүү болохоор тэрхүү номны учрыг эхэндээ олохгүй маш олон дахин уншиж байж билээ. Бүлэг бүрийн гайхамшигт зураглал, дүрслэл , далайн амьтдын зураглал зэрэг нь үгээр мөртлөө цээжинд нүдэнд үзэгдэж харагдтал бичсэн нь яасан мундаг билээ.

“The sea is everything. It covers seven tenths of the terrestrial globe. Its breath is pure and healthy. It is an immense desert, where man is never lonely, for he feels life stirring on all sides. The sea is only the embodiment of a supernatural and wonderful existence. It is nothing but love and emotion; it is the Living Infinite. ”

Айдаа Ямар сайхан тэнгис далайг дүрсэлж байна вэ. Төв эх газрын хүүгийн сэтгэлийг таттал дуудан ирээдүйн амьдралын нэг очих газрын нэг нь шүү гэж бодогдтол дүрсэлж байгаа биз. Энэхүү байгаль орчны сайхан үзэсгэлэнтэй байдлаар дэлхий ертөнц ямар уужим бэ гэдгийг харуулж байгаа нь үнэхээр сонирхолтой биш гэжүү. Түүнийг технологийн дэвшлийн гайхамшигтай хамтруулан хүн төрөлхтөн хамгийн сайхан зүйлсийг бүтээж чадахгүй гэжүү гэсэн асуултыг тэр үед тавиад байсан байгаа биз. Нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг бөгөөд “Байгаль дэлхий маш агуу баялаг, хүн бүхэнд хүртээлтэй бөгөөд ганцхан түүнийг хэдхэн хүн л өөрсдийн хэмжээлшгүй их шунал тачаалдаа ашиглан хүртээлгүй болгоод байгаад л дэлхийн энх амгалан бус байдал тайлбарлагдана” гэж бичсэн байдгийг санаж байна. Гэхдээ хүн төрөлхтөнд үргэлж тэрхүү байдлаас ангижрах сонголт байдаг байсан. Сонголтоо хүн төрөлхтөн хийсээр ирсэн, хийсээр ч байх болно. Харин зөв зүг лүү явсан эсэхийг цаг хугацаа харуулах бөгөөд үүнийг түүх илтгэх бизээ.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.