Яагаад би өглөөний хүн болохоор шийдсэн тухай

…Morgenstunde hat Gold im Munde…

гэдэг Герман үгийг бодох болгонд би маш их юм хэлээд байгааг өөрийн эрхгүй ойлгодог. Хүн хэдий чинээ өглөө эрт босох тусам төдий чинээ ихийг хийж чаддаг юм шиг санагддаг. Тэр тусмаа яг над шиг хүн тэр тусмаа технологийн хүн. Үргэлжийн шөнөжингөө сууж хийх гэсэн юмаа хурдан дуусгачих юмсан гэсэн хүсэл өөрийгөө муу инженер биш гэдгээ мэдрэх гэсэн бага зэргийн бардам сэтгэл зэрэг нь манай салбарын хүмүүсийн нэг онцлог юм. Миний хувьд оюутан байхаасаа эхлээд л маш их орой болтол сууж ажилладаг байж билээ. Заримдаа хэтэрхий их юм сурч мэдсэнээсээ болоод өөрийн эрхгүй уйдаад 2 өдөр нойргүй дарааллан компьютер тоглоом тоглох үе ч байж дээ. Тэр үед ч залуу ч байсан болохоор юу ч тоодоггүй байж. 3 өдөр нойргүй явчихаад л юу ч болоогүй юм шиг үе байж л байлаа.

Харин жинхэнэ ажил амьдралтай болсон үед өөрийн эрхгүй энэхүү муу зуршлуудаа орхих хэрэгтэй болсон юм. Гэхдээ хүнд суусан муу дадал арилахдаа маш удаан маш хэцүү байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Муу дадал зуршил бол яг хар тамхи эсвэл секс шиг донтуулдаг. За донтуулдаг гэх нь ч хаашаа юм гэхдээ л өөрийн эрхгүй хийчихдэг зуршил гэхэд болно. Хүн хар багаасаа л сайн сайхан зуршлуудаа хөгжүүлж чадвал маш эрт өөрийн чиг хандлагаа олж ажил амьдрал дээрээ маш их амжилт олно гэж би дүгнэдэг. Тэгэхээр энэхүү муу зуршлуудаа хаях хамгийн эхний алхам бол миний хувьд өөрийгөө дийлж эрт босч сурах байлаа. Эхлээд би 7 гэж босдог боллоо. Их амархан байлаа. 6.30 гэхэд бас л амархан байлаа. Харин 6 тэгээд 5.30 гэхэд их хэцүүхэн болж эхэллээ. Яагаад гэвэл энэ үед боссон бие нэг л биш байдаг. Ядарчихсан толгой өвдөөд үргэлж эвшээчихсэн. Тэгээд өөртөө жаахан унтчих гэж ч хэлмээр санагддаг гээч. 30 минут л унтчих юмсан гэсэн бодол толгойд эргэлдээстэй. Гэхдээ л нэгэнт зориод эрт босдог дадалтай болмоор байсан болохоор босдог болсон юм. Эхний долоо хоног хамгийн хэцүү. Гэхдээ 2 дахь долоо хоногоос улам л бие хөнгөрөөд л сайхан болоод ирдэг болсон. Тэгээд 3 долоо хоног өдөр болгон босоод ирэхээр өөрийн эрхгүй бие маань дасаад дадал болоод өөрийн эрхгүй сэрүүлэггүй босдог болсон.

За тэгээд эрт босдог болсноор маш их зүйлийг хийж чаддаг болсноо доор дурдан бичье гэж бодлоо.

  1. Хэн ч босоогүй байхад босохоор өөрийн эрхгүй маш их тайван байдалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах боломжтой болдог. Шөнө төвлөрснөөс ч илүү сайн төвлөрдөг болсон.
  2. За тэгээд 10 минут орчим бясалгал хийхэд сайхан боломж олддог юм.
  3. Бясалгал хийхээсээ өмнө час хийсэн 2 аяга кофе бэлдээд тэгээд 10 минут орчим Calm Headspace хоёрын нэгээр өөрийнхөө юу хийх ёстойг заалган хийх маш сайхан байдаг. Өөрийн эрхгүй хамаг стрессээ тайлж тайвшрах шиг.
  4. Тэгээд өнөөдөртөө хийх ёстой хамгийн чухал зүйлүүдээ бичингээ 2 аяга сайхан кофе уух ч ёстой “Morgenstunde hat Gold im Munde” буюу “Өглөөний мөчүүд Алтан амтай” монголоор “Эртэч шувуу нэгийг дуулна” гэдэг ямар үнэн вэ гэсэн шиг амьдралын хамгийн сайхан мөчүүд шиг л санагддаг даа. Үүнийг зөвхөн чи л мэдэрч чадах бөгөөд энэ мөчүүд бол зөвхөн чи өөрөөрөө байж тэгээд ирээдүйгээ бодох төлөвлөж чадах ганцхан олдох мөч юм. Тэртэй тэргүй хүмүүсийн ажил амьдрал маш их стресстэй бас их төвөгтэй тул энэхүү чамд олдож байгаа мөчийг сайн ашиглаж чадвал бас дадвал ирээдүйд чи өөрийнхөө амьдралд нэг ч гэсэн зүйлийг өөртөө дадал болгож чадсандаа баярлах болно.

За тэгэхээр өглөө босох нь миний хувьд их зүйлийг өөрчилсөн. Зөвхөн өөртөө цаг гаргаад зогсохгүй ажлаа тарж ирээд өөрийн эрхгүй компьютерийн ард суудаг зангаа хаяж гэр бүлтэйгээ байх зав зайг гаргаж чадна. Яагаад гэвэл өглөө эрт боссоноор өөрийнхөө тэрхүү хийх ёстой хийж чадахгүй байгаа зүйлстээ төвлөрч ажилласнаар орой илүү цагаар сууж нөхдөг мэдлэгийнхээ санг арай илүү хурдан олох боломжтой болсонд байгаа юм. Бас өөрийнхөө юу хийх ёстойг төлөвлөснөөрөө ажил дээрээ ч илүү дутуу зүйлд анхаарахгүй өөрийнхөө ёстой зүйлээ л хийж чадсанаар гэр бүлдээ ч өөртөө ч зав зай гаргах боломжийг олдог юм. За ингээд эрт боссоноор хийж чадах бүхнийг тоолоод баршгүй. Зөвхөн би өөрөө л хийж чаддаг зүйлээ бичиж байгаа юм шүү.

Хэрвээ би өглөө 4.30д босдог байсан бол гэсэн бодол хааяаа орж ирдэг л юм. Дараа жил гэхэд өглөө 4.30д босдог болно гэсэн амлалт өгсөн байгаа. Хийхэд хэцүү ч хийнэ гэсэн бол хийж л таараа…..

Show your support

Clapping shows how much you appreciated khangaikhuu’s story.