2019.11.01

zzu
zzu
Nov 1 · 2 min read
Хоёрдогчийн дүрэм

Ирээдүйгийн төлөө одоог золиослох?

Магадгүй энэ үгийг арай эрт дүгнэж хэл гэсэн бол, ямар ч сүртэй хэлдэг юм бэ дээ л гэх байсан байх.Зүгээр л одоогийн “би “ тэр үеийн “би” -гээс үл ялиг том болж байгаа болохоор тэр шүүдээ.

Өглөөхөн нэгэн нийтлэлээс “том хотод үл үзэгдэгч болох” гэдэг өгүүлбэрийг уншаад хэсэг бодож суулаа. Би үл үзэгдэгч шиг амьдраад байна уу эсвэл хэн нэгэн шиг амьдарч байгаа юу?


Магадгүй энэ өгүүлбэрийг бичсэн нийтлэгчтэй харьцуулвал , би хараахан үл үзэгдэгч болж амжаагүй байгаа байх.Харин “Салхинд туугдагсад” Киноны Чихиро шиг ч юм уу, эсвэл найзын минь хэлж байснаар “ Алиса гайхамшгийн оронд” номны Алиса шиг ч юм уу, за бүр “Зуун нэгэн гөлөг “ киноны зуун хоёр дах толбогүй гөлөг шиг….

Бүх юм нь танихгүй танил шиг.Заримдаа бүр Америк тивийг анх нээх Колумб шиг санагдах……..


Нэг л өдөр зуун хоёр дах толбогүй гөлөг толботой болдгийн адил , эндэх орчинд уусан зохицох болов уу эсвэл унтаад сэрэхэд бүхий л зүйлс зүүд байсныг мэдрэх Алиса шиг санагдах уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.Гэхдээ л одоогийн би Чихирогийн адил өөрийн үнэрээ далдлаж амьдарч байгаа байх.

Ёстой жинхэнэ хүмүүсийн хэлдгээр “COMFORT ZONE” минь намайг хаяад явчих шиг.

Миний гэр бүл , миний найзууд, миний явдаг зам, миний сургууль,миний гэр….

Миний гэх тодотголтой бүхэн минь надаас нуугдчихаад, олж чадахгүй байхад гарч ирэхгүй байх шиг….

Гэвч дээрх кинонуудын аль нь ч байсан хариулт нь ижилхэн шүү дээ.

Хоёрдогч ертөнцөд хоёрдогчийн дүрмээр, өөрийн ертөнцөд өөрийн дүрмээр.

Нэвтэрч, танилцах аялал минь өнгөрсөн сарын хугацаатай хамт одог.Харин одоо миний тэмцэж эхлэх, киноны минь өрнөл эхлэх гэж байгаа байх.

Одоогийн өрнөлийг хэрхэн үргэлжлүүлэх нь зөвхөн миний л гарт

Аль нь ч байсан дуусах хугацаа, даваад гарах итгэл, намайг хүлээж байгаа “МИНИЙ” гэх тодотголтой бүхэн минь над дээр эргээд ирэхээс хойш , хоёрдогч ертөнцийг ч минийх болгож болох хангалттай боломж надад байгаа шүү дээ..

    zzu

    Written by

    zzu

    @zzu777

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade