Khongorzul Victoria
Sep 8, 2018 · 3 min read

"Сайн болбол надаас шалтгаалж буруу болбол өвөг дээдсээс шалтгаалж"... 잘되면 제 탓, 못되면 조상

Энэ сэдвийг утгачилбал буруу зүйл болоход бусдад тохож, сайн зүйл болбол өөрөө хийсэн мэт баярхдаг хүнийг дүрсэлсэн Солонгос хэлц юм. Тэгвэл үүнтэй дүйх ямар хэлц байж болох вэ?....... Бодсоор л байна...


Ерөнхийдөө уншаад үзэхэд зүйр цэцэн үгийн утгыг тайлбарласан гэхээс илүү үгийн зөв сонголт болон Солонгос хэлний төстэй гурван дүрмийг хэрхэн зөв ашиглаж ярих, ашиглах хэрэгтэй вэ? гэдгийг түлхүү тайлбарласан байлаа. Энэ нь "탓, 덕분에, 때문에" гэсэн гурван дүрэм юм. Товчхондоо 탓-н сөрөг утгаар өгүүлбэрт орох бөгөөд дээрх хэлц шиг, 덕분에- нь эерэг утгаар буюу .... ны ачаар, тусаар гэсэн утгаар, 때문에- ийн онцлог нь өгүүлбэрт энэ 2-н аль ч утгаар нь орох боломжтой юм. Доорхийг уншихад илүү ойлгомжтой байх болов уу...


Бусдын буруутай холбоотой манай зүйр цэцэг үгнүүд олон. "Сайн болбол надаас шалтгаалж буруу болбол өвөг дээдсээс шалтгаалж", "Миний буруу, Чиний буруу, Сахалны буруу", "Амьдарч чадахааргүй байвал газрын буруу", "Энэ нь миний буруу, тэр чиний буруу, тэдгээр нь сахалны буруу", "Сохор хүн унавал таягны буруу" гэх мэт зүйр цэцэн үгс юм. Бусдыг буруутгахаас болгоомжилсон өвөг дээдсийн мэргэн ухааныг ч харж болох юм. Эсвэл ямар нэг зүйл буруугаар эргэхэд бусдад тохох зуршил байгаагаас үүссэн байхыг үгүйсгэхгүй юм.

Буруутгах нь нь голчлон эсэргүүцсэн нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан мөн учир шалтгааныг тайлбарлахад хэрэглэж байна. "Сонгуульд ялагдвал чиний буруу хэмээн хэрэлдэх", "Энэ удаагийн ялагдал нь сонгуулийн ажилд сонгон ажлуулсан хүмүүсийн буруу" гэх мэтээр хэрэглэж байна. Эсрэгээрээ сайн утга нь "....ачаар" гэх үг юм. "Дээд ангийн оюутан тусалсны ачаар хариуцсан ажлаа хийж чадсан", "Үүний ачаар сайн үзэж танилцсан", "Санаа тавьж байсан болохоор сайн боллоо" гэх мэтэд хэрэглэж байна.

Тэгвэл "Сайн болбол миний буруу, Муу болбол өвөг дээдсийн буруу" гэдгээс "Сайн болбол миний буруу" гэдэг нь эсэргүүцсэн утга бөгөөд ашиглаж байгаа "Буруутгах, шалтаглах" энэ үгийг ашиглах нь тохиромжгүй байна. Сайн зүйл болоход "Ачаар, буянаар" эсвэл "Ач буян" зэрэг нь зохицох бөгөөд "Сайн болбол миний ачаар, буруу болбол өвөг дээдсээс болж" гэж ашиглах нь зүйтэй юм. Хоёулаа буруутгах гэсэн утгаар орсон нь магадгүй давтагдсан байдлаар үг орсноор сонсоход чихэнд наалдацтай, илүү зохимжтой байлгахын тулд байж болох ч "Буруу, Шалтгаалан" гэдэг үг сөрөг утгаар хүчтэй орсон байгаа юм.

"Онцгой хэрэглээний татвар буурснаас болж хэрэглээ өсч байна" гэж яривал ямар байна? Онцгой хэрэглээний татвар буурах нь хэрэглээнд сайнаар нөлөөлж байгаа үр нөлөөтэй учир "Онцгой хэрэглээний татвар буурсны ачаар..." гэж засах нь зүйтэй юм. Үүнтэй ижил үгийн утгыг гүн гүнзгий бодож үзэн "...ны шалтгаалан, буруугаас" эсвэл ".... ний ачаар" хэмээх үгсийг сонгон хэрэглэх хэрэгтэй. "Нөөц багснаас болж "... гэдэг нь үнэхээр эргэлзэх утга юм. Энэ нөхцөлд худалдаж авч байгаа хүн болон зарж байгаа хүнээ дагаад үгийн сонголт өөрчлөгдөнө. Худалдаж авч байгаа хүн нь "Нөөц багснаас болж......, зарж байгаа хүн нь Нөөц багассаны ачаар ....." гэх нь зүйтэй юм.

"... ээс шалтгаалан", "....ны ачаар гэж ярих нь ямар нэг зүйлийн учир шалтгааныг гаргаж хэлэхдээ "....аас болж" гэсэн утга байгаа юм. ".... ээс болж " гэсэн үг нь "Чамаас болж надад ямар их хэцүү байсныг чи мэдэж байна уу?" гэх үед болон "Би ингэж их баяртай байгаа нь гагцхүү чамаас л болж" гэх мэт сайшаасан эсвэл эсэргүүцсэн нөхцөл байдалд ялгаж салгахгүйгээр хоёр утгаар хоёуланд нь хэрэглэгдэх бөгөөд "..... ээс шалтгаалан", "....ны ачаар" гэх утгуудаас ялгагдаж байна. Үүнийгээ дагаад "Сайн болбол надаас шалтгаалж буруу болбол өвөг дээдсээс шалтгаалж" гэх утга нь "Сайн болбол миний ачаар, муу болбол өвөг дээдсээс болж" гэж өөрчилж хэрэглэж болох бөгөөд утгын хувьд том зөрүү гарахгүй юм.

Орчуулсан: Хонгорзул ~*~

Khongorzul Victoria

Written by

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade