Хорвоо ертөнцөд 2 төрлийн загас байдаг <🎂🐟>
Энэхүү орчуулгын сэдвийг уншихаас өмнө юуны түрүүнд та Солонгос хэл сонирхогч бол илүү сонирхолтой санагдах болов уу? Бид ч гэсэн ярьдагдаа... Хаанаас ч үүссэн юм гэмээр... "Ямар хоол хийсэн бэ? - Бу Ху(будаатай хуурга), Би чамд хайртай - БЧХ гэх мэт... Үүнтэй адил сүүлийн үеийн хүмүүс Солонгос хэлний богиносгосон хэлбэрээр ярьж байгаа нь нас ахиж байгаа хүмүүст төвөгтэй төдийгүй эх хэлний оршин тогтнохтой хүртэл холбоотой гэж үзжээ"…
Сургуулиасаа ирсэн хүүхэд цүнхээ тавьмагцаа "Ээжээ, Загас худалдаж авах хэрэгтэй. Мөнгө өгөөрэй" гэнэ. "Загасаа, Яагаад загас гэж. Загасаар юу хийх гэж байгаан", "생파 явах хэрэгтэй", "Юун 생파?" хэмээн гайхсанаа ээж нь хэсэг хугацаа өнгөрмөгц загас 생선 болон 생파 нь төрсөн өдрийн бэлэг болон төрсөн өдрийн үдэшлэг гэж байсан байх нь ээ гэж ойлгов. Анх сонсоод сургуулиас загастай холбоотой ямар нэгэн даалгавар өгч гэж боджээ.
Шинэ үеийнхний хэрэглэж байгаа үгэн дундаас нас ахимаг хүмүүсийн ойлгохгүй үг нь зөвхөн энэ биш юм. 비호감 (호감의 반대말сайхан сэтгэгдэл гэдгийн эсрэг үг), 갈비 (갈수록 비호감 таних тусам сэтгэлд нийцэхгүй байх гэсэн утга), 열공 (열심히 공부함хичээнгүйлэн хичээлээ хийдэг гэсэн утга), 반띵 (반으로 가름хувааж зүсэх), 훈남 (가슴이 훈훈한 남자сэтгэл сайхан залуу), 완소남 (완전 소중한 남자 үнэхээр эрхэм залуу), 길막 (길을 막는 행위зам түгжрэх үйл явдал), 출첵 (출석 체크ирцийн шалгалт),썩소( 썩은 미소дургүйцсэн инээмсэглэл), 살소 (살인 미소...) гэх мэт үе үе хэрэглэдэг үгнүүд байна. Найз нөхдийнхөө хооронд голчлон хэрэглэх үг, ихэвчлэн интернет орчинд хэрэглэдэг шинэ үг бодит амьдралд ч гэсэн нэвтрээд байгаа юм. "열라, 절라, 졸라" гэх мэт зохицон хэрэглэгдэх нь хэвийн үзэгдэл болоод байна.

Интернэт орчинд хэрэглэдэг товчилсон үг болон шинэ үгнь нэг бүрчлэн тоочиход төвөгтэй. 로긴 (нэвтэрч орох), 아뒤 (ID хаяг), 비번 (비밀 번호 нууц дугаар), 자삭 (자동 삭제 автомат устгагч), 채금 (채팅 금지 чатлах хориотой), 친추(친구로 추가 найзаар нэмэх), 포샴 (포도샴 усан үзмийн шампунь), 지대 (제대로 зүй ёсоор нь), 안습(안구에 습기가 찬다 нүд чийгтэх, буюу нулимс гарах гэсэн утга), 완소(완전 소중한 үнэхээр үнэ цэнэтэй), 갠소 (개인 소장 хувийн цуглуулга), 므흣(야릇한 감정상태 гайхалтай мэдрэмж төрүүлсэн нөхцөл байдал), 아놔(짜증을 나타내는 감탄사 уураа гаргаж буй аялга үг), 넘넘 (너무 너무 маш их), 샹훼 (사랑해 хайртай шүү), ㅎㅎ (히히 хихи инээх), ㄱ ㅅ (감사 баярлалаа), ㅈ ㅅ (죄송 уучлаарай) гэх мэт зөвхөн гийгүүлэгчээр бүтээсэн үг хүртэл бага биш юм.
여친, 남친, 얼짱, 쌩얼 (맨 얼굴), 악풀 гэх мэт хэвлэл мэдээллээр ч гэсэн үүн шиг хэрэглэх хэмжээнд байгаа учир бүгд л дасал болоод байна. Үүний эхлэл нь интернэт юм. Хурдыг чухалчилдаг интернэт орчин өвөрмөц богиносгосон үгийг тасралтгүй бий болгосоор байна. Үсгийн тоо хязгаартай болж байгааг дагаад мессеж илгээхэд хүртэл ийм болоод байна. Урт үгийг ашиглахгүй эд зүйл юмуу сэтгэл хөдлөл гэх мэтээр 2хон үсгээр тэмдэглэж байгаа хүмүүсийг "투글족" (2хон үсгийг баяжуулагчид гэсэн утгаар авч болох бололтой)гэж дууддаг.
Хурдан өөрийнхөө санаа бодлын бусдад дамжуулах нь интернэт болон утсан мессежэнд богиносгосон үг хэрэглэж байгааг шууд л буруу гэж болохгүй юм. Гэхдээ "생선" эсвэл "생파" гэх зэрэг үг нь үндсэн утгаараа амьдрал дээр шууд хэрэглэгддэг учир, сүүлийн үеийн товчилсон утгаар санаа бодлоо ойлгуулахад төвөгтэй байдал үүсэх юм бол энэ нь асуудал биш гэж болохгүй юм. Ийм яриа нь үндсэндээ бидний эх хэлний сүйрлийг дагуулж байж болох юм. Гаж, этгээд үгсийг их хэмжээгээр хэрэглэхийг болиулж, санаа бодлоо ойлгуулахад үүсэх саад тотгороос урьдчилан сэргийлэхийн тулд интернэтэд орчинд хэрэглэх болон интернет бус орчинд хэрэглэх гэж ялган илүү нарийн цэгцтэй болгох хэрэгтэй байна #гэжээ…
단어가 인격이다, 186–188쪽
Орчуулсан: Хонгорзул ~*~
