Хөлөөр нэг хөглөрөх навчны ширчигнэн дуугарах чимээ намар болж байгааг илтгэнэ. Гэхдээ энэ нь бүх л дэлхийг намрын улирал бүрхсэн гэсэн үг бишээ гэдгийг хүн бүхэн мэднэ.
Хаа нэгтээ хаа нэг газар тэсгэм хүйтэн эсвэл цочирдом халуу шатаж л байгаа. Яг л халуун зуухан дээгүүр алхаж байгаа мэт түлэх шахам хайрах элсний ширхэг хөлийн чинь завсраар орхоор хаа нэгтээ хүлээж л байгаа...

Энэ дэлхий ийм л уудам болохоор өөрт төрснөөрөө, өнгөц харснаараа, муухан сонсноороо, сэтгэлд бодогдсоноороо аливааг дүгнэхийг урьтал болгомооргүй байна. Дэлхийн хаа нэгтээ бүх зүйл яг өөрийн чинь бат итгэсэн зүйлин эсрэгээр л байгаа.
Өөр өөрийнхөө амьдралаар өөр өөрийнхөө замаар л сайхан амьдаръя. Бусдад огт хамааралгүй бас хамааруулахгүйгээр л ...

Like what you read? Give Khongorzul Victoria 헝거르졸 a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.