Khongorzul Victoria
Sep 9, 2018 · 2 min read

Өнөөдрийн орчуулгын сэдэв: Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэдэг үгтэй илүү дүйцэх болов уу… Та бас бодоод үздээ! Стресс сэргээгч & Стресс тайлагч аль нь илүү зохимжтой үг хэллэг байна даа… 🤩

Ядаргаа сэргээгч эмнээс болж ядаргааг цуглуулсаар

Төвөгтэй завгүй амьдралаар амьдарч буй одоо үеийн хүмүүс хэн ч бай оюун ухааны болон бие махбодын стресстэй амьдарсаар байна. Стресс цуглуулах нь өөрийн эрүүл мэндийг сүйтгэж буй бөгөөд дасгал хөдөлгөөн, иог гэх мэтээр стрессыг тайлах гэж хичээж байна. Мэргэжилтнүүд эрүүл байхын тулд юун түрүүнд стрессийг тухай бүрт нь тайлж байх нь чухал гэж зөвлөж байна.


Зах зээлд стрессийг тайлахад тус болох бүтээгдэхүүн агуулагдсан уух зүйлс маш их гарч ирсэн. Үүний нэг нь стресс сэргээгч гэх нэртэй бүтээгдэхүүн юм.


Хэт ядартлаа ажиллах болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм төрлийн бүтээгдэхүүн хайх хүн их байна. Эмийн сангаас ч гэсэн хамгийн их асууж зөвлөгөө авдаг эмэн дундаас стресстэй холбоотой бүтээгдэхүүн гэжээ. Өмнө нь ч гэсэн ууж стрессээ тайлдаг бүтээгдэхүүн байдаг байсан бөгөөд сүүлийн үед нэр төрөл нь ч ихэссэн байна. Витамины найрлагатай, хүн хорхойдойн найрлагатай болон сүүлийн Солонгосын уламжлалт тангийн найрлагыг багтаасан бүтээгдэхүүнүүд ч ихэссэн байна. Сүүлийн үед хүний эхэсийг багтаасан бүтээгдэхүүн хүртэл худалдаанд гарсан гэжээ. Биенд сайн найрлага ихсэх тусам үнэ нь өссөөр байна. Энэ мэт сонирхол татам бүтээгдэхүүн нь үнэндээ стрессийг тайлж чаддаггүй нь үнэн юм. "Түргэн эрүүл мэндийг хэвэнд нь оруулах" гэсэн үг нь урьдын хэвэнд оруулна гэсэн утга нь ахиад л өмнөх байсандаа очно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Жишээлбэл: урьдын хэвэнд орох, итгэл найдвар урьдын хэвэнд орох, эрх мэдэл урьдын хэвэнд орох гэх үгстэй илүү зохицох юм. Үүнийгээ дагаад стрессийг сэргээгч эм нь стрессийг олж авах гэдэг утгыг агуулж буй юм. Нэг ёсондоо стресстэй нөхцөл байдалд дахин аваачна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.


Стресс сэргээгч гэдгийг стрессийг тайлагч, үгүй болгогч гэж өөрчлөх хэрэгтэй юм. Тэгэх аваас стресс алга болох устгах гэсэн утга гарч байгаа юм. Шарталт тайлах, цангаа тайлах, стресс тайлах гэж ярьдаг болохоос шарталт сэргээх, цангаа сэргээх, стресс сэргээх гэж ярьдаг хүмүүс байхгүй юм. Хоцрогдсон сэргээх гэдэг үгийг хэрэглэж байгаа нь "Эрч хүч сэргээх" гэх үгтэй л илүүү зохицож байгаа юм. Стресс сэргээгчийг уувал дахиад л стресс цугларна гэсэн үг. Тухайн компани хуучирсан энэхүү стресс сэргээгч гэдэг утгыг стресс тайлагч, устгагч гэж солин сурталчилгаа сайн хийвэл үр дүнтэй байхыг ч үгүйсгэхгүй юм.

단어가 인격이다, 271,272쪽

Орчуулсан: Хонгорзул ~*~

~~~Бяцхан шүлэгчээс бодлоо хуваалцагч Хонгорзул нь 👉🏻 Davtagdashgui Podcast👈🏻 -н хөтлөгч болсон~~~ 자신의 삶의 과정들을 충분히 즐기면서 한 단계 한 단계 착실히 목표를 향해 나아간다

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade