Оюутан байхдаа л хийе гэж боддог байж билээ…

Оюутан найз нөхөд минь ч гэрчилнэ дөө!

Google компани өөрийн Waze аппликэйшнийг ашиглан San Francisco-д унаагаа хуваалцах үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Салбарын тэргүүлэгч Uber болон Lyft компаниудтай хамт энэхүү боломжит нээлтийг хийлээ.

Waze нь Real time буюу тухайн үеийн замын урсгалын нөхцөл байдал, замын чиглэлүүдийг өгдөг.

5-р сараас хойш Google компани California-ийн төвөөр ойролцоо байгаа жолооч зорчигч хоорондыг холбох Waze аппликэйшийг ашигладаг машинаа хуваалцах туршилтын үйлчилгээгээ явуулж байна.

Гэхдээ энэ оны сүүлээр Bay Area-д байгаа хэн ч Waze аппликэйшинг ашиглан унаа захиалах боломжтой болно.

Хэрэв энэ нь амжилттай болвол Google компани энэхүү үйлчилгээгээ бусад хотуудад тэлэхэд анхаарлаа хандуулах байх.

Waze нь хямд үнийг санал болговол энэхүү үйлдэл нь өрсөлдөгчдийнхөө унагаах магадлалтай юм.

Туршилтын программаар Waze захиалгын төлбөргүйгээр хамгийн ихдээ 1 милийн 54 центээр явахыг жолоочдод санал болгосон ажээ.

Ажилхан боловч өөр!

Waze нь жолоочын явах гэж буй чиглэлрүү явах боломжтой зорчигчдыг хооронд нь холбож өгдөг ба зорчигчид унааны болон үйлчилгээний хөлсийг санал болгодог.

Энэ нь жолооч нь ашгийн төлөө унааны зардлаа өөрсдөө санал болгохын тулд өөрсдийнхөө машиныг ашигладаг Uber болон Lyft компанаас өөр юм.

Өнгөрсөн хэдэн жилд Google болон Uber маш хурдацтай өсч буй тээврийн бизнест өрсөлдөж эхэлсэн.

2-уулаа жолоочгүй машин хөгжүүлж байгаа ба Uber компани замын туршилтуудаа удахгүй Pittsburgh-д эхлүүлэх гэж байна.

Мөн Uber нь өөрийн гэсэн газрын зургын программ хангамжийг хөгжүүлж эхэлсэн байна.

Uber Lyft 2-уулаа хэдэн тэрбум долларын хөрөнгө зарцуулсан боловч одоохондоо ашиг болгоогүй байна.

by : http://www.bbc.com/news/business-37227559