>HS on Shanghai< trip note
Сайн байна уу,
Хүн үхэхдээ 2 зүйлд л их харамсдаг гэж нэгэнтээ сонсож байлаа… Тэр нь :
Их хайрлахгүй яав даа…
Их аялахгүй яав даа…
Их ном уншихгүй яав даа… /*Өөрийн үзэмжээр нэмэв хахаха*/
Би үүнд итгэсэн… Тэгэхээр хий дэмий мөнгөө үрж суухаар бага багаар аялаж байхаар шийдсэн юм.
Анхны аялалаа уг нь шинэ жилийн үеээр Япон улсаар эхлэе гэж бодсон хэдий ч цаг зав, мөнгө төгрөг, за тэгээд виз ээ ч хөөцөлдөж амжсангүй, тэгээд арай ойрхоноор нь бас найзынхаа санал болгосноор Хятад улсын Шанхай хотоор аялахаар болсон юм. Мэдээж ганцаараа яваагүй ээ хятад хэл ч мэдэхгүй, англи хэлтэй ч хүн олдохгүй тийм газар луу ганцаараа юундаа найдаж явах вэ дээ… Анх Япон улсруу цуг явна гэж ярьж байсан сайн найзтайгаа явлаа. Бид ингэж л эхэллээ:
Улаанбаатараас хэрхэн Шанхай хүрсэн бэ гэвэл : (хамгийн хямдхан зардал байх шүү.)
1. Улаанбаатар -> Замын-Үүд /галт тэрэг/
2. Замын-Үүд -> Эрээн /хилээр гаргадаг автобус/
3. Эрээн -> Бээжин /унтлагын автобус/
4. Бээжин -> Шанхай /хурдны галт тэрэг/
Буцахдаа яг энэ маршрутаар явсан. Зардал хэмнэх ч тав тухгүй байсан, тийм нөхцөл байдалд унтаж чаддаггүй над шиг хүнд бол ерөөсөө зохихгүй юм байна лээ… Ялангуяа унтлагын балай автобус…
Хоол ундны асуудал маш ХУРЦ* байсан шүү… Идэж чадах ч юм байхгүй… Эндээсээ бэлэн юм аваад явчихдаг байж гэж их харамссан.
Аялах хүмүүст хандаж хэлэхэд хоолоо сайн бодоорой :P
- McDonald’s
- KFC
- Pizza Hut
- Burger king
Дан түргэн хоол байгааз!
Утсандаа заавал байлгах шаардлагатай хэдэн апп байдаг юм байна.
1. Google Translate /болж өгвөл аялаж байгаа улсынхаа хэлний файлыг нь татаад авчихвал зүгээр. Интернетгүй үед бас л асуудал шүү дээ..
2. Google Maps гайхалтай апп шүү тээ хаха, үнэхээр ганц аминд орсон аппликэйшн юм даа… Заавал байх л зүйл. Буудлаа марк хийчихнэ, дараа нь төөрөхгүй, очмоор байгаа газарлуугаа яаж явахаа, хамгийн хямдхан эсвэл хамгийн хурднаар очих маршруутаа мэдээд авчихна. Сайхаан сайхан… Их тус болдог юм байналээ.
3. Booking бас л маш хэрэгтэй байлаа.
Очих газраа сонгоод урьдчилгаа ч өгөхгүйгээр буудлаа захиалчихна /яахав Картын дугаар оруулах шаардлага бас гарна, хэрвээ 2-с дээш буудалд захиалга өгчихвөл./ Очсоныхоо дараа нь ч юу үзэж болох хэрхэн үзэх бүх л зүйлс энд багтсан.
Гэхдээ үүнд хязгаарлагдаж, энд байгаагаас өөр гоё үзээд байх газар байхгүй гэж бас болохгүй юм байналээ.
Би л гэхэд маш том юм үзээгүй өнгөрчихсөнөө ирээд мэдсэн… :( Шанхайгын технологийн музьей… ХООЛИЙ ШЕЭЭЭЭЭТТ
Booking-д л байсан газруудыг үзэх гээд бусад сайхан газруудыг нь алгасчихсан байсан. Тэгэхээр сайн судлах хэрэгтэй байдаг юм байна.
Энэ 3 бол хаашаа ч явахад хэрэгтэй юм байна лээ…
За тэгээд хүссэн газарлуугаа очиход чинь Метро, Автобусны буудлынхаа учрыг олчихсон байхад алзахгүй дээ…
Миний хувьд их дажгүй буудал захиалчихсан гэж боддог. Өглөөний цайтай, орчин нь цэвэрхэн, өрөө нь тохилог. Ганц гэм нь хотынхоо зах талруугаа байсан. Орой метро 10-с зогсоно, энэнээс өмнө гэртээ харих хэрэгтэй. Тэгэхгүй бол таксидах хэрэг гарна. Такси Км нь 8 юань буюу 2800. Том хот , буудал хотын захад , нэг ёсондоо дуусаа л гэсэн үг хахах… Тэгэхээр буудлаа өглөөний цайтай, төвтэйгээ аль болох ойролцоо газар сонгох хэрэгтэй байдаг юм байна аа…
Буусан буудал маань энэ… Яахав ээ хол л болохоос их дажгүй шүү… Төлбөрийн хувьд их боломжийн байсан.
Аялсан газрууд
Shanghai river mall — Манайхаар бол Хүннү mall шиг л юм байна лээ. Маш том дотор нь ресторант, түргэн хоол, төрөл бүрийн дэлгүүр, үзэж харах юмтай газар байсан.
Green parks everywhere — Шанхайд хамгийн их байдаг газар бол ногоон цэцэрлэгүүд юм шиг байнаа, үнэхээр гоё юм байна лээ… Манайд тэгтэл за юу билээ дээ…
Xujiahui Cathedral — eye catching area… Нэг тийм өөр оронд байгаа ч юм шиг санагдсан.
HS gallery — өө тхх миний л нэг галлерэй нтр хха замд тааралдсан бөлгөө…
Old french concession — Францчуудын барьж өгч байсан хороолол юм шиг байна лээ. Өнгө үзэмж нь янзын өө янзын… Европ царайтай нөхдүүд нилээн явж байсан шүү
The People’s Square — Яг төв нь юм шиг байгаа юм, аймаар их хүнтэй байсан.
The bund — Шөнийн шанхайг хараарай гэж нэг хүн захиж байсан. Үнэхээр л гоё харагддаг юм байна лээ шүү. Заавал харах хэрэгтэй…
Хосоо : Билгээ одоо 2-уулаа хаачих уу?
Билгээ : Энэ гозон руу нь гарнаа.
Хосоо : ХООО :0
Shanghai Tower — Дэлхийд өндрөөрөө 2-т ордог барилга. 636 метрийн өндөртэй. Утаа биш үүл шүү, энд харин утаа харьцангүй бага, бараг л байхгүй юм байна лээ.
The Cool Docks — Олоход хүндрэлтэй байсан. Том гэсэн бараг бүх л wine, cocktail house, ресторантууд нь нэг цэгт байрладаг газар байна лээ. Бүгд нэг дор байдаг нь их дажгүй санагдсан.
Shanghai Disneyland Park — Хүүхэдтэй л бол орохоор л юм байна лээ дээ ахха нээх онц санагдсангүй надад бол… Яахав хэдэн cool тоглоомууд байсан л даа.
Нэг л залхуутай байна шүү Билгээ би эндээс явахгүй…
Ганц дажгүй нь энэ TRON
Билгээ : Сугалчихлаа шд ээ би.
Хосоо : Хүүе буцаагаад хий наадхаа өрөнд орох гэж байгаан тэнэг юмуу
Jing’an Temple — Бас л сүртэй том сүм байна лээ. Даанч орж чадаагүй хаачихсан.
Tian Zi Fang — Гадны жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүр, гоё2 зүйлс байдаг юм байна лээ, идчихээр хоол, уучихаар юмнууд харин ч нэг байсан шүү. Шанхайд англиар ярьж чадах хүмүүс энд л байдаг юм байна лээ шүү хахаха
Зиа2 нэг иймэрхүү л аялал байлаа.
Миний бичсэн нуршсан олон юмыг сонирхсон таньд баярлалаа.
Энэ 2017 оны аялал харин Япон улс байх болно. Бас тэмдэглэлээ ч оруулнаа.
Гүнээ хүндэтгэсэн,
Б.Хосбаяр (HS)