HS on Tokyo trip note

>HS on Shanghai< trip note

Анхны аялалаа уг нь шинэ жилийн үеээр Япон улсаар эхлэе гэж бодсон

Энэ 2017 оны аялал харин Япон улс байх болно. Бас тэмдэглэлээ ч оруулнаа.

Тэгэхээр 2-дох аялал маань Япон улсын Токио хот : за энэ удаа туршлагатай юм чинь цэгцтэй бичнээ. оролдноо* ххэ

Энэ удаад ёстой зун явна гээд 1 сараас эхлээд л төлөвлөж2 1 найзтайгаа 2-уулаа л явахаар болсон (явж чадахааргүй болсон хэддээ хэлэхэд жоохон харамсалтай л байна даа :P )

Imagine dragons — Evolve-тай аялал маань эхэллээ.


Аялалын маршрут :
1. Улаанбаатар -> Замын-Үүд /галт тэрэг/
2. Замын-Үүд -> Эрээн /хил гаргадаг 69/
3. Эрээн -> Бээжин /унтлагын автобус/
4. Бээжин -> Токио /онгоц/

Ахиад л байж болох хямд зардал байх, яахав онгоцоор биш усан онгоцоор явдаг гэж сонссон ч хугацаа их алдах юм шиг байгаа юм.
Улаанбаатараас Бээжин орох энэ маршрут бол ядрах ч гэлээ хамгийн хямд зардал шүү дээ тэ :P

  1. Замын-Үүд орох галт тэргэнд шинэ найз нөхөдтэй болж, үнэхээр зугаатай явцгаасан, 2 цаг л унтлуудаа хаха

2. Аялалын хамгийн стресстэй үе нь энэ: хил гаргадаг автобусныхаа билетийг авахаа мартсан байсан тул 69-р гарсан. Жоохон эрсдэлтэй санагдаад байгаан, ер нь л эндээс Замын-Үүд ороод хил гараад цааш явах бол автобусны билетээ Вокзал дээрээсээ авч байх нь зөв юм байна лээ шүү.

3. Аз болж монгол залуустай хамт шууд Бээжингийн онгоцны буудал орох унтлагын автобус байж таарлаа. Тэр автобус яаж ч удаан явсан бид 2 нислэгээсээ хоцрохооргүй байсан тул унтлагын автобусыг сонгох болов.
Шууд Бээжингийн онгоцны буудал орсон нь зөв юм байна лээ.

Санамж: Өвөрмонголчууд цагаа тулвал тийм ч онц хүмүүс биш ээ миний бодлоор, тэгэхээр ер нь хувийн таксинд суух бол машинийг нь сайн харах, шууд онгоцны буудал хүргүүлэх, монгол хүнтэйгээ явах гээд л сонголтоо зөв хийх хэрэгтэй. Угаасаа дүүрэн тийм жолоочид байгаа болохоор сайн сонгож суугаарай!

4. Уг нь шууд нислэг байсан л даа МИАТ-ийн, гэхлээ онлайнаар захиалбал ямар байна гээд хайгаад үзсэн чинь Улаанбаатар — Бээжин — Токио гэсэн нислэг байлаа, тэгэхээр нь Бээжин — Токио гэсэн нислэгээр юмыг яаж мэдэхэв гээд хайсан, тэгсэн яасан:

Зардал нь бараг 2 дахин хямд байдаг юмдаа

Тэгээд л ингэж явахаар шийдсэн дээ.
Ер нь Ази тив, тэр дотроо Хятадаас нислэг хайх бол Ctrip их зүгээр юм байна.

Санамж: Хэрэв онлайнаар онгоцны тиз захиалах бол IATA (International Air Transport Association)-р хүлээн зөвшөөрөгдсөн сайтаас захиалах нь эрсдэлгүй биз ээ. Шалгах линк

Аа тийм бас нэг юм, би Tip гэдгийг ойлгохдоо тусалсанд баярласан сэтгэлээ илэрхийлж өгдөг юм байх гэж бодсон л доо, Хятадад бол үгүй юм байна, юм зүгээр асууж болдоггүй юм байналээ, онгоцны буудал дээр байдаг нэг ажилтнаас нь “Тизээ онлайнаар захиалсан юм, яаж тизээ авах вэ?” гэж асуусан чинь булан тойроод нэг газар үзүүлсэнээ tip нэхлээ… Бас болоогүй бага гээд 50 юуан нэхэж байгаа юм даа… Юм асуухдаа ч бодолтой байх хэрэгтэй юм шиг…

За ямар ч гэсэн онгоцны тизээ авлаа, суулаа. Манай нислэг Hong Kong airlines-н нислэг байсан ба замаараа Hong Kong дээр 4 цаг зогссон.

Онгоцны буудлаасаа гараад хажуухан талд нь гайгүй брендүүдийн Outlet дэлгүүрүүд байдаг гэсэн, мэдээгүй болохоор гарсангүй… бас л мэдэхэд илүүдэхгүй!

Авчихмаар байсан ч Amazon-дээрх үнээсээ үнэтэй байсоон…

Буцах зам маань ерөнхийдөө адилхан байсан. Бээжингийн онгоцны буудлаас шууд Эрээн орох бол маш найдвартай хүн олоод эртнээс тохирохгүй бол цаад хэд чинь цагаа тулбал новширдог юм байналээ, ядаж байхад яг хил хаах үеийн өмнөхөн байсан болохоор урьднаас ярьж тохирсон хүн нь хүртэл үнэ нэмэгдсэн, онгоцны буудлаас авахад хэцүү блах блах блах


Хэрэгтэй аппликэйшнүүд:

За өмнөх тэмдэглэл дээрээс ахиад нэмэгдсэн гэвэл:

  1. Хятатад явж байхдаа WeChat хамгийн хэрэгтэй, өмнө нь яагаад бичээгүй юм болоо ххэ. Нөгөө өвөрмонгол жолоочид чинь энийгээ сайн ашиглана, бүр нэг Group-д байдаг юм байна лээ! Мэдэхэд илүүдэхгүй

2. Google trips
Offline -р татаад авчихдаг, хэрэгтэй зүйлүүд байдаг юм шиг байгаа юм, Gmail-р ирсэн онгоцны тизийн захиалга нтр нь хүртэл Sync хийгдчихдэг. Сайн ашиглавал хэрэгтэй эд байгаа юм шигээ, дараагийн аялал дээрээ сайн ашигланаа.

За тэгээд нөгөө хэдэн Google translate, maps мэдээж хэрэгтэй, энэ удаад айхтар аппликэйшн ашиглаад байсангүй.


За муухай царайлж явсаар Токиод очлоо, ямар ч гэсэн бүтэлгүйтэлгүйгээр зорьсон газраа ч очлоо. Явах хугацаанд нэг нь л бүтэлгүйтсэн бол будаа болох байсан шүү… Бас л зориг нтр :P

Токиод манай найзын ах нь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байсан тул бид 2-г тосч авсан, бас гэрт нь байрласан, төвөг их удсан байхдаа…
Аагий ах, Соёлоо эгч 2-тоо үнэхээр их баярласан шүү… Бид 2-н аялал танай гэр бүл байгаагүй бол ийм гоё болохгүй байсан. Ирэхээр нь сайхан угтаж авнаа :)


Токио бол үнэхээр халуун үедээ халуун юм байна лээ. Шөнө хүртэл халуун агаартай. Эхний очсон шөнө унтах үед амьсгалахад хүртэл хүнд байсан. Тэгэхдээ л гоё байсоон. Air condition асаагаад л болчихсон.


Day 1, 2

Сайхан Shopping-дсон доо
За ямар авсан юмнуудынхаа зургыг оруулалтай нь биш дээ тэ ? хаха

6 сарын сүүлээр яг эд sale зарлагддаг үе нь юм байна,
H&M, Zara, Nike, Vans, Forever21, Beams гээд дэлгүүрүүд нилээн боломжийн үнэтэй байсан. Энэ үеээр очвол сайн мөнгөтэй, илүү дутуу хувцасгүй оччиход ирэхдээ гангараад л ирэхээр хахаха


Хоолны талаар:
За харьцангуй сайхан хоолтой юм байна лээ… Fast food заа бараг л ороогүй :P

Гоё Сүшиний газар :)
Бүх л юм нь автомат болчихсон…

Токиогийн метроны талаар

Токиогийн метроны учрыг олчихсон хүн бол ер нь ямар ч метрог гаргаахгүй байхаа…

Би чинь бас ч гэж Москва, Бээжин, Шанхайн метрог нүхэлчихсэн байсан, тэрүүхэн дотроо Токиод метрог нь бол гаргаахгүй дээ гэж бодож байтал үгүй юм байна лээ… Үнэхээр чанга юм байна лээ шүү бас л…
Бас Японд бол унааны зардал тэнгэрт хальчихсан үнэтэй юм байна лээ…
Гэхдээ яг цагтаа, онцгой тохиолдол биш л бол түгжрэл замын саатал гарахгүй.

Би хувьдаа метро бол тухайн улсын хөгжлийн тулгуур болж чадна л гэж бодоод байгаа юм даа…

Tips:
Японы метронд хэд хэдэн метроны компаниуд байдаг юм байна лээ. Тэр дотроос JR нь хамгийн өргөн, том нь юм шиг байгаа юм. Энэ бол JR Tokyo Wide Pass гэдэг зөвхөн жуулчдад зориулсан JR-н метрогоор 3 хоног нэвтрэх эрх. Үнэ нь 10K ¥
Үнэтэй ч гэсэн хэрэв Токиогоос гараад Shimoda, Fuji, Minakami гэх мэт хол газруудаар нь явах бол хамаагүй хямд тусна. Shinkansen гээд хурдны галт тэргээр нь хүртэл явах эрхтэй болохоор үүнийг санал болгоё ;)


Day 3 | Ueno Zoo, Epson Aqua Park, Ame Yoko, Tokyo tower, Laqua Spa

Үнийг нь сайн санахгүй байна, тэгэхдээ гайгүй байсаан ямар ч гэсэн.

Манай Ерөнхийлөгч шиг л булиа байгааздээ хаха

HS on Madagascar :

Aa Alex хөгшөөн наашаа харчих л даа
Hey Marty! is that you pal?
Melman! Хэзээ хүүхэдтэй болчихоо вэ?
Gloria минь дээ… Битгий уйлдаа
You know who they are!

Epson Aqua Park

Далайн амьтад, Delphin-үүдийн үзүүлбэртэй.

Finding Nemo — okey no prob
Finding Dory! — oh shit…

Ame Yoko

Яг л Японы гудамж биз?


Tokyo tower

Шөнийн Токиог харах санаатай бараг хаахын өмнөхөн орсон, яахав гоё харагдсан шүү…
Гэхдээ зураг авхуулж чадаагүй, утасны камер чинь шөнө ямар билээ дээ ххэ

Цуглуулга нэмэгдсээр :)

Last but not least
Laqua Spa (at Tokyo Dome City)

Laqua Spa /японоор онсен/ хайх замдаа нэг залуугаас зам асуутал дажгүй англи хэлтэй байж таарсан. Түүнийг Шинг гэдэг бөгөөд бид 2-т зам зааж хамт явангаа 3-уулаа нилээн танилцаад авсан.
За тэгээд л эр хүмүүс юм чинь гээд л Саке уудаг газар орж ууж суухаар болж зам хальт хазайв /хаха/
Ер нь япончууд маш соёлтой, бас тусархуу юм шиг санагдсаан. Бас Шинг-ийн ярианаас сонсоход тэд яг л робот шиг, ажлыг бол яг таг, хэдий бид 2-той тэр шөнө хань болоод сууж байвч маргааш өглөө нь 5-с ажилтай гэж байгаа юм даа!

Тэгээд л бид 3 сайхан танилцаад, хэзээ нэг өдөр таарах ерөөлтэйгөөр салцгаасан. Аа тийм тооцоог бид 2-р хийлгүүлээгүй шүү! Тооцоогоо автал Шинг:
Drinks on me ;)

Энэ хотынхоо эзэн нь би, тийм учраас би та 2-г дайлах ёстой гэсэн шүү.
За тэгээд л бид 2 онсендаа очиж сайхан амарсан даа гэж…

Энэ хамгийн гоё нь байсан!

Day 4 | Fuji-Q Highland

За энэ бол ёстой солиотой гоё газар өө гэж…
One day pass : 5300¥ /no tax/

Өглөө 9-өөс орой 5 хүртэл ажилладаг. Хүн маш ихтэй, DisneyLand-с ч их.
Үнэхээр нээрэй үгээр хэлхийн аргагүй шүү. Орсондоо хэзээ ч харамсахгүй!
Гоё тоглоом дээр нь 1 — 2 цаг ойчирлож байж ордог. Тиймээс өглөө онгойход нь л гүйж ороод эхлэх хэрэгтэй. Хамгийн гоё гэсэн 4 тоглоом байдаг. Тэд нар нь л 1 — 2 цаг хүлээлгэнэ. Энэ 4-төө суучихвал бусад нь ойчирлоод байх юмгүй болохоор санаа зоволтгүй гэсэн үг, бүгдэд нь суугаарай, ялангуяа тэр доошоогоо асар хурдтай унадаг-г /ойчир бага байдаг/

Энэ 4-с би 2-т нь л суусан, 12 гэж очсон тул амжаагүй… :(

Бас аймшгийн агуйд нь сууж чадаагүй… Яг тэр үед ажиллаагүй байж таараад… :(
Хэрэв очих бол заавал эрт очоорой. Токиогоос очих бол 5-с л гараарай гэж зөвлөе.

Day 5 | Bungy jump

Bungy jump хийгээд үзчихсэн юм чинь дээ хахаха
Амьдралдаа заавал хийж үзэх хэрэгтэй шүү ;)

Энэ бол Minakami-д байрлах Bungy Jump хийх гэж буй газар 42 метр өндөр гүүрнээс харагдах байдал.

Чад хийчэж юуны магад хальт бясалганаа хаха

Видео хийе гэсэн залхуу хүрээд байнаа :D

Бид 2-г үсрэх үеээр хамт үсэрч таарсан 2 японтой хамт
Эр зоригийн гэрчилгээ :P

Day 6 | Hawaiians

Hawaiians усан парк
Day pass: 3500¥ + 1 гулсуур үнэгүй тоглох 1500¥ = 5000¥

Хүүхдүүдтэйгээ ирвэл бас их гоё, залуучуудад ч зориулсан юм байна лээ. Өдөржингөө усанд байсан даа бараг…

Hawaiians дээр бол сайхан байсаан байсан, 19:30 гээд л гарахаар болов.
За энэ өдөр бол жоохон бүтэлгүй өдөр байсан шүү…
Hawaiians нь Токиогоос нилээн зайтай тул эрт явах ёстой байсан, метроны буудал руу нь хүргэж өгдөг автобусны хамгийн сүүлийнх нь хэдэн цагаас явдагыг мэдэх ёстой байсан байна лээ… Бид 2 яг буудал дээр нь очиход сүүлийнх нь хөдлөөд явж байсныг мэдэлгүй, дараагийн автобус ирнэ гээд баахан хүлээж зогслоо… За болохоо байлаа шүү, метроноосоо хоцрохоосоо өмнө ядаж амжиж суух санаатай алхаж эхэлвээ… Ингээд л хөдөө, харанхуй шөнөөр хаана яваагаа мэдэхгүй алхсан шд! Нөгөө сүнснээс айдаг хүн чинь ххах /бүр японд шүү /

За нэг явж явж метроны буудал дээрээ ирэв ээ…
Тэгсэн яасан бас сүүлийн метро нь 20:55-с хөдөлсөн байв. Цагаа харлаа 21:00… За тэгээд л харихаасаа өнгөрлөө гэж…

Тиймээс Токиогоос хол явж байгаа үедээ цагийн менежменттэй л байх ёстой юм байна гэдгээ ойлголоо…


Day 7 | Shimoda

Далайн ус нээрэй аймар шорвог юм байна лээ тэ? хаха
Мэдээгүй гүйгээд ороод л лаг сэлдэг баатар байхгүй шүү бүр хаха

Юун сэлэх, зүгээр ингээд байж байя!

Day 8 | Asakusa, Shibuya St, Hachiko

Asakusa
OMIKUJI lets try
Bad fortune гарч ирж байгаамдаа… :\
Shibuya street
Hachiko

Day 9 | Tokyo Metropolitan Government No.1 Building, Yoyogi Park, Odaiba

Point of view
Point of view 2
Yoyogi park

Bonus:

Төлөвлөгөөг чинь сүйрүүлэх ид шидтэй ундаа!
Нэг гадаадын фб хуудас дээр that drink will mess up your plan гэчихсэн байхаар нь үзсэн чинь…

Японд очвол нэг удаа ч гэсэн ууж үзэх л хэрэгтэй юм байна лээ :P , супермаркетуудаар зардаг.

За энийг уусны дараа Odaiba орвоо… Нөгөө сайхан технологийн музей, гоё2 юм байдаг газар нь Miraikan, тэгсэн яасан? :

Stronger-с болж байгаа юм… Надад нээрэй технологийн музей үзэх заяа алгаа хог гэж… Шанхайд бас яасан!

Заза ядаж BMW Showroom орохоос гээд :

One day… нтр хаха

Night 10 | Roppongi

Шоудсаан хаха


Day 11 | Last day at Tokyo

Bye Tokyo!

Заза конец филма. Бүр залхуу хүрчлээ.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Хүндэтгэсэн,
Б.Хосбаяр /HS/

)

Khosbayar Buyandalai (Josh)

Written by

Google Certified Android Developer, Certified Ethical Hacker, Blockchain Enthusiast, Coffee lover, Swimmer, Software Engineer @LeiaInc

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade