Pokemon-Go битгий л Монголд орж ирээсэй дээ…

Өнгөрсөн Мягмар гаригт Японы Tokushima хотод 39 настай эр 2 явган зорчигчийг дайрсан хэрэг гарчээ.

Хоригдож буй жолооч анхаарал болгоомжгүй байснаас энэ бүхэн боллоо гэж цагдаад мэдэгджээ.

Лхагва гаригт цагдаагын байгууллагаас хэлэхдээ, энэ нь Японд болсон алдартай augmented reality тоглоомтой холбоотой хамгийн анхны маш аюултай осол боллоо гэжээ.

Pokemon Go-г зохиогч Niantic хэвлэл мэдээллээр энэхүү мэдээнд хохирогсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Ухаалаг утасны аппликэйшн нь тоглогчийг машин унаж байгааг илрүүлвэл анхааруулга өгдөг болгоно хэмээн мэдэгджээ.

Тоглоом 7-р сард гарсанаас хойш, дэлхий даяар энд тэндгүй гар утсаараа хийсвэр мангас мөрдсөн тоглогчдоор дүүрчээ.

Эх сурвалж : http://www.bbc.com/news/world-asia-37182308