Цасан шуурга

Цас намуухан, гялалзсан, цагаахан гэхдээ хааяа шуурдаг магадгүй цөхөрсөн, бачуурсандаа тэр байх. Цасан ширхэгүүд хэдий жижиг боловч шуурж эхлэхээрээ хэнийг ч урдаа сөхрүүлж чадна. Гэхдээ түүнд амар амгалан, үзэсгэлэн, инээмсэглэл байдаг. Түүнийг ороход баярладаг, гунигладаг, бас хүйтэн мэдрэмж төрдөг. Цас чи хичнээн үзэсгэлэнтэйг хүн бүр мэдэрж чадахгүй…