Чухал уу???

Боловсрол чухал уу? эсвэл зан суртахуун чухал уу? Хичнээн сайхан мэдлэг, боловсролтой байлаа ч гэсэн бусдыг хүндлэхгүй, хайрлаж, энэрэхгүй, ичгүүртэй зантай бол тухайн хүмүүний мэдсэн мэдлэг нь мэдлэг бус, сурсан боловсрол нь боловсрол биш болно. Хэдий дээд боловсрол эзэмшээгүй, гадаадын мэдлэг чадварыг олж аваагүй ч гэсэн хүнлэг чанараа гээгээгүй, бусдыг хүн гэдэг утгаар нь хүндэлж харьцдаг бол тэр хүмүүн дэлхий дээр хамгийн чухал эрдмийг өөрийн болгон эзэмшсэн байна гэж үзэх байх. Заримдаа надад хүмүүс хэтэрхий их хувиа бодсон, аминчхан үзэлтэй болж дээ гэж бодогддог. Зөвхөн өөрийн ажил бүтэж, өөртөө сэтгэл хангалуун байвал л бусад хамаагүй мэт. Хүний амьдралд жаргал дээр нь жаргал нэмдэг бас нэгэн түлхүүр бол хүн хүнээ хайрлаж хүндлэх, бүдэрч яваа нэгэндээ туслах. Бүх зүйлийг өнгө, мөнгөний нүдээр харах нь хүмүүний оюун тархи устаж буйн шинж.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.