Nov 5 · 1 min read

Ахиж чамайг зовоохгүй ээ. Худал үгсээр сэтгэлийг чинь хөдөлгөж, муу сэдэл тээсэн нэгэнд итгүүлэхгүй ээ. Өнгө үзэмж, үнэ мөнгөнд хууртаж, сэтгэлийн жаргалыг чинь эдлүүлэлгүй орхихгүй ээ. Зуурдын жаргалыг эдлэх гэж, үүрдийн шаналал бодолд чинь хоногшуулахгүй ээ. Үнэн л зөвхөн чиний амьдралд хөл тавиг, ариун сайхан л чиний биенд хүрэг, өнө мөнх л зүрхийг чинь эзэмдэг… /Өөртөө хаягласан захидлаас/
