Nov 3 · 1 min read

Надад бүхнээ өгөх биш намайг бүрэн ойлгох итгэлтэй байгаа цагтаа л надад “хайртай” гэж хэлээрэй. Орой залгаад юу хийснийг минь асуугаад, юу бодсон, мэдэрснээ ярьтал минь намайг сонсоорой. Үнэтэй эдлэл биш, бестселлэрт ч биш, миний чамд “тэр ном ёстой гоё ном гэсэншд” гэж хэлсэн номыг минь санаж байгаад надад бэлэглээрэй. Машиндаа намайг битгий суулга, би элдвийг ярилцаж чиний хажууд дэвхцэн алхлахдаа л жаргалтай байх болно. Чамин тансаг хоолны газарт хоёул хол хол зайд суугаад яахав ээ, чиний, дараа нь миний дуртай киног энгэрт чинь наалдаж үзэхдээ л би илүү догдлох болно. Өнгөрснийг минь надаас битгий түрүүлж асуугаарай, нэг л өдөр чамд ярьж эхэлбэл харин тэр бүхэн үнэн бөгөөд бүгд нь байх болно.
