Khulan Batbold
Nov 3 · 1 min read

Охин нь өнөөдөр тань луугаа залгасангүй ээ, өвдөж байгаагаа хэлж дэмий санааг тань зовоогоод яахав дээ. Өнөө өглөө намайг та намайг үд хүртэл унтлаа гэж загнаж сэрээсэнгүй ээ, охин нь үдээр сэрээд өөртөө шөл хийгээд уучихлаа. Үнэхээр их өвдөж байхад, дандаа өвдөж байх юм гэж уурлаад эмнэлэг дагуулаад явах хүн байсангүй ээ. Хайртай, дуртай гээд цэцэг навч өгөөд хамт болзож явсан залуугийн зүгээр үү? гэх ганцхан үг нь загнаад үглэн уурсах таны минь хайр халамжийн хаана нь ч хүрэхгүй юм аа. Хүн гэдэг чинь их муухай, миний охин өөрийн биеэ л бодоорой гэж хэлснийг тань санаж байна, үнэхээр тийм юмаа, тэнэг охин нь өнөөдөр ч өөрийгөө хайрлаж сураагүй л явна. Эрүүл саруул төрүүлээд өсгөөд өгсөн миний бие, таны минь л бүтээл. Гэтэл тордож асралгүй өвтгөн байгаад уучлаарай, ээж ээ…

    Khulan Batbold

    Written by

    PSIR, Korea University, Seoul <A Joyful Spirit>