Nov 5 · 1 min read

Та нар нэгэндээ юу гэж хэлдэг вэ? “Андаа, зүгээрээ наадах чинь юу ч биш, чамаас хэцүү байгаа түмэн хүн байна” гэж хэлэхдээ та нар юу бодож байсан бэ? Мэдэрч үзээгүй зүйлсээ амнаас нь сонсоод бүрэн мэдээгүй үедээ юу санал болгосон бэ, нэг нэгэндээ? Өдөр бүр өөдрөг, гэгээлэг үзлийг зөвтгөж магтан байхдаа, жинхэнэ мэдрэмжээ уудлахыг айдас болгож байна гэж бодож үзсэн үү? Найздаа бүгдийг нь ярь, бүгдийг нь сонсъё. Бид бүгдээрээ адилхан, тэд зүгээр л хэлж ярьж амжаагүй, чадаагүй байна.
