Богиноор өгүүлэхүй

. Санаа алдахад санасан бодсон бүхэн минь урсан гарах шиг болж, юу ч үгүй хоосонг. дүрсэлнэ. Аяга халуун коффений үнэрт хэсэг манарч, өнгөрсөн хэдий ч цээжний зүүн талд үргэлжид орших. түгжээтэй хаалганы цоожыг мулт татан. хаялаа. Өрөөнд анир алга түшлэгтэй модон сандал дээр сууж. цонхоор гадагш ширтэх авч юу ч надад гээд ирсэнгүй.

Хүмүүс хаашаа ч юм бүү мэд их л яар ч бие бие дайрчих шахам шүргэлцэнэ, хөл дороо гишгэлэх навчсыг үл анзааран холхилдоно.Гишгэгдсэн хатсан навчис бутран үйрч өвдсөндөө орь дуу тавин гаслах авч төд удалгүй. тэнүүлч салхинд туугдан. одно. Өөр юу ч ийм шаналантай байх гүйсэн. Үүлс хүртэл дүв дүлий царайлан тэндээс явахын хүслэн болж. уралдан холдоцгооно, тэнгэрт нисэх шувууд хүртэл. өөр зүгийн. дуу аялна. Миний зүгрүү оргох ганц ч сэтгэл байсангүй. Үүнийг батлах гэсэн шиг. үс минь хүртэл надаас салахын хүслэн болж гар хүрэх төдийд хуруунд минь тээглэн доош унана. Тэд татах хүчинд захирагдан унаж байхдаа жаргалыг мэдрэх шиг…

. Хэсэг зуур бодол минь. хүртэл амь алдаж юуг ч хүсэхээ байж юуг ч мэдрэхээ больж. юуг ч дурссангүй. Ийм амьдын үхэл ноёрхох авч солонго адил богинохон настай.

Бясалгагч бодол эзэрхийлж. би нүдээ анив… гэнэт танил аялгуу эгшиглэн төгөлдөр хуурын. зөөлөн аяс, яг л бүжиглэж байгаа мэт туяхан хуруунууд. хаан хуурын. товчлуур дээр чадмаг гэгч нь гулсана, төгөлдөр хуурчны. аниатай нүд нь. тэр аязандаа нэгдэн ууссаныг илтгэнэ. Нүүрэнд нь инээвхийлэл тодорч. өөрийн бяцхан ертөнцдөө аль хэдийнээ автаж, өөрөөсөө өөр юуг ч үл хайхарна. Хажууд нь зогсож байгаа. тэсэж ядсан хүслээр буцлан буй намайг ч үл анзааран, үл мэдрэхийг нь үзэхэд өөрөө өөртөө нэвт уусжээ.Түүний замбараагүй богино хүрэн бор үс нь. толгойнх. нь дохилтын хэмнэлээр чиглэгдэж, аниатай нүдэнд дүүжлээстэй урт хар сормууснууд нь чичирхийлж, гэрэлтэх цагаан царайнд нь тоорын өнгө шиг ягаан туяа. бутран. юутай ч зүйрлэшгүй уруул нь. хүртэл инээд аз жаргалыг амтлан мишээнэ. Өмнө нь хэзээч ийм. догдлолыг мэдэрч байсангүй.Надаас хэдхэн алхмын зайтай орших улиран одсон амьдралын цаг хугацаа нь тун чиг ойролцоо. тийм нэг эсрэг хүйстний. өөр ертөнц. надад тийм их хүчийг мэдрүүлнэ гэж зүүдэлсэнчгүй. Даралтад хөгжмөөс бус танихгүй атлаа асар хүчтэй ертөнцөөс гарч буй ноотнууд яг л алтан түлхүүр шиг хувирч миний сэтгэлийн гантиг чулуун хаалгыг онгойлгож чадахаар ан цав бүрт нь таарч байх юм гэж хэн мэдэх билээ.

. Хөгжим сүүлчийн үгээ хэлэхэд тэр дэггүй нүд нээгдэж аль хэдийнээ намайг олж харсан байлаа. Хаашаа нуугдахаа мэдэхгүй болсон би харц тулгарахаас өөр гарцгүйтэлд хүрч түгдчин зогслоо.Гэнэт тэр:

. -Чи хэн бэ? Гэж асуулаа

-Би юу ч хэлэхгүй зугтаад явчихаж болох байсан боловч тэгж чадсангүй.

-Би зүгээр л хажуугаар чинь өнгөрч явсан юм нэг тэгээд эндээс хөгжим олж сонсоод хүрээд иртэл чамайг олчихлоо гэж бодлоо шууд хэлчихлээ. Үнэндээ. би ингэж бодлогогүй хамаагүй их үг гадагш унагаадаг хүн биш болохоор энэ үйлдлээсээ ичих шиг болов. “Хамгийн сүүлд би хэнтэй ингэж сандарсан үгсээр ярилцан нүүр минь улайж байсныг санахгүй байлаа” .Тэр хариуд нь

. -Би ч бас үүний хажуугаар өнгөрч явсан юм л даа. тэгээд энэ төгөлдөр хуурыг олоод харин чи. намайг олчихлоо.Гайхалтай !

. -Тийм ээ чамайг олсон нь үнэхээр гайхалтай гэж “дотроо хэлэв” чи төгөлдөр хуурыг их сайн тоглох юм аа

. -Баярлалаа би сонирхогч л доо чи хөгжим сонирхдог уу?

. -Тийм ээ гэхдээ би хөгжим тоглож сураа гүйлдээ

. -Бид бүхнийг чадах албагүй харин ойлгож л сурах хэрэгтэй шүүдээ.

. -Чиний зөв шүү гэж хэлэх үг олдохгүй ам дагуулан хариулаад. би хойш хэд алхахад

. -Түр хүлээгээрэй чи явах гэж байна уу ?

. -Тийм ээ харих ёстой

. -Маргааш энд ахиад уулзах уу

. -Тэгье

. -Тохирлоо шүү. хэхэ

. -Тохирлоо. гэж хэлээд би буцахаар эргэлээ. Дотор минь элсэн цөл шиг халуу оргиж хөлийн минь алхаа зүрхний цохилтын хэмнэлээр түргэслээ. Би эргэн хараад чамтай ахин. уулзахыг хүсэж байна гэж сүүдрээрээ хэл хүргээд. харих замаасаа хөтлөн алхлаа.Юу ийм жаргалтай байдагыг зүйрлэж хэлэхэд хэцүү байлаа. Өдөр бүр хуучин сургууль дээр уулзаж уулзалт тохиол бүрдээ цаг хугацааны марталтанд орж хажууд намайг гэх бүхэл бүтэн ертөнц байгаад нь итгэл тогтож өгөхгүй сандарч, миний гэх сэтгэлийн сүүлчийн дусал хүртэл түүн рүү оргож. бие биедээ уусч миний мэдэхгүй хос солонго бидний дунд үүсч бидний инээд бидний амьсгал бидний харц хүртэл нэг төвшинд оршиж 2 өөр ертөнц. нэг нэгнээ хүндлэн хайрлах ийм сайхан байдгыг мартагдсан цаг хугацааны эхлэл дундаас олж авсандаа хязгааргүйрүү тэмүүлэх шиг их баяртай байлаа.Гэвч тэр нэгэн өдрийг хүртэл би юу олж авснаа ухаараагүй байж…

. Шувуудын зүүдтэй хамт сэрсэн тэр өглөө аз жаргалаар өглөөний цай бэлдэж. амьдрал таньд улам дурлаж надад харьяалагдах тэр тэрлүүлээ гүйлээ. Багадаа. өөртэй гээ нуугдаж тоглодог байсан хуучин сургуульруу. гэрлийн цацраг шиг хурдаар сэтгэл минь тэмүүлж нууцын танхим болсон өнөөх танил өрөөрүүгээ чиглэлээ. Нам жим аниргүйн эзэрхэл намайг угтлаа. Хэн ч алга тэр минь намайг ирэхэд аль хэдийнээ ирээд хөгжмөө даран суудагсан. Гайхах бас айх сэтгэл зэрэгцэж дэмий баахан холхиж байхдаа булангийн ширээн дээрх дугтуйг олж харлаа. Яагаад ч юм сэтгэл өвдөөд явчихлаа задлаад. уншиж дуусахдаа үүрдийн харанхуйд үлдэнэ гэдгээ би яахан мэдэх билээ.Дотор цээжинд тэр гэхийн тэмдэггүй хад чулуу тээглэн бачимдсандаа багтрах шахам бөглөрч нүдэнд зүрхий минь хэлж чадаагүй үгс бүр нулимс болон бүрэлдэж амьсгал авах хэцүү үеийн агшинтай уралдаж урсан гарлаа. Яаж энэ бүхэн болсныг мэдэхгүй ч ТЭР ЭНД. ХЭЗЭЭ Ч ЭРГЭЖ ИРЭХГҮЙ гэдгийг би маш сайн. мэдэж байлаа… Түүнийг өөр ертөнцөд очиход нь туслах сүүлчийн үдэлтийн дараа

Тархи болоод бодолд минь

. Аянга цахилж

. Тэнгэр нүргэлэн дуугарч

Нүд харанхуйлан миний гэх бүх юмс байхгүй. хоосон төлөвт шилжлээ…

.

Аягатай халуун цайг гарын хуруу минь төвөгшөөж час хийсэн өвдөлт мэдрүүлэхийн зуурд би нүдээ нээлээ.Энэ шанлант өнгөрсөн бүхэн хаанаас ирээд хаана оршин байж ингэж ихээр намайг өвтгөхийг хүснэм бэ? Энэ бүхэн хэзээ надаас сарнисан бүхэнтэй минь хамт туугдан одож хэзээ. намайг анир үгүй төлөвт дөнгөлөх юм бол.

Ямар ч өнгө будаггүй болсон миний амьдрал зэвхий хэрээний хашхираан, дуудлагаар л амь орж хэний ч бус байсан өөртөө үлдэхийг хүснэ.Гэвч яаж…?

Khulan.Ch

MesSuri

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.