Цалин эсвэл мөрөөдөл
Хүний амьдрал гэж сонин юм шүү. Өглөө босоодл ажилдаа яарна. Орой болоход үр хүүхэд гэр бүлрүүгээ яарна. Цэцэрлэгт уйлаад үлдсэн нялх үрээ бодохоор сэтгэл өвдөнө. Мэдэхгүй юмдаа юуны төлөө бид ингэж яваа юм бол…. Бүгд л хаа нэгтээ яарч зам дээрээ түгжирнэ.
Хүссэн ажилаа олоод сэтгэл баяраар дүүрэн алхах ч хоосон би ингэж баярлаад ч яах юм билээ. Хүмүүс мөнгийг биш ажлаасаа авах таашаалыг чухалчил гэдэг олон номон дээрээс тэгж уншиж байсан. Өнөөдөр харин би энэ санал дээр эсрэгцэн оршино. Бага цалин бараг цалингүй шахуу кайф авдаг ажлыг сонгоод би юугаа идэж юугаа өмсөж хүүхдээ ар амьдралаа тэжээх билээ. Үнэхээр бага цалин аваад сэтгэл ханамжтай ажилладаг хүмүүс бол магадгүй цалин гэж юу болохыг ч мэддэггүй баян улс байх.
Би үнэндээ олон жил мөрөөдсөн ажлаа бага цалин аваад их цаг ажиллаад хийхүү? Аль эсвэл хийж чадах ажлаа өндөрдүү цалингаар хийхүү гэдэг 2 сонголтын өмнө ирж удаан бодсоны эцэст цалин чухал юм байна гэж шийдсэн юм. Нэгэнтээ цаг хугацаагаа өгч байгаа юм чинь хаана чамайг үнэлнэ тэнд очоорой гэж зөвлөе.
Эцэст нь би гэхдээ багахан ч гэсэн баярлаж байгаа зүйл нь юу вэ гэхээр мөрөөдсөн зүйл минь миний өмнө ирсэнд л үнэхээр талархаж байнаа. Амьдрал баялаг намайг үнэлэхгүй хооллохгүй сэтгэл баясгаж ходоод дүүргээгүй мөрөөдөл минь баяртай…..
