. Юм гарчиглаж бичилгүй нэлээд удчихаж. Тэрхэн хугацаанд өөрийгөө хэн байснаа мартчихаад өөр хүний амьдралаар амьдраад буцаад ирчихсэн юм шиг л санагдах..
(Яг одоо энэ дууг сонсож сууна)
Би их юм бичих дуртай байж билээ. Өөрийн гэсэн блогоо нээгээд хүмүүстэй бодол санаагаа хуваалцах юмсан гэж боддог байсан юм. Гэтэл угийн эгэл даруу ичимхий зандаа хөтлөгдөөд юм бичсэн ч хэнд ч хэлэлгүй сүүлдээ утгаа алдаад дууссан юм.
За тэр яахав ингэж хэлснээрээ их юм бичих дуртай бас бичиж байгаад шантарсан тухайгаа л илэрхийлсэн юм. Гол нь одоо ингэж дахиад бичиж эхэлж байгаа нь л чухал.
Энэ удаад бичиж байгаа гол зорилго нь доторх бодлуудаа цэгцэлж байгаа гэх үү дээ.
Энэ жилийн 4 сард японд суралцах 5 жилийн аялал минь эхэлсэн юм. Тэрнээс хойш шинэ орчиндоо дасах зохицох, за тэгээд шинэ найзтай болох давхар хичээлээ хийх гээд ийш тийшээ анхаарал хандуулж байгаад доторх байдаг бодлууд ч нэмэгдээд хоорондоо холилдоод сүүлдээ би ер нь яг яагаад байна гэдэг асуултанд очдог юм байна.

За тэгээд л 4 сар өөр улсад байж байгаад амралтаараа монголд ирсэн бүгд нэг л өөрчлөгдсөн юм шиг санагдлаа гэж.
Ямар сайндаа л найзуудтайгаа сайн ойлголцож чадахгүй, хамгийн дотны хүнтэйгээ үл ойлголцолд хүрээд байх вэ дээ.
Тийм болохоор жаахан дотроо байгаагаа бичиж цэгцлэхийн хажуугаар өмнөх блогоо буцааж ажиллуулахаар шийдлээ гэж :)
Одоо ингээд бага багаар бичээд явна даа хө гэж байгаашт ..
