Ногоон арми

Сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлдлээ.
Зүүн өмнөд Азийн орнууд халууны болон борооны гэсэн хоёр л улиралтай байдаг бөгөөд үүндээ дасан зохицож жилийн 365 хоног авто машинаас гадна мотоциклийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг.
Индонези улсад зочилоход хаа сайгүй, бүр машинаасаа их мотоциклууд давхилдаж өнгөрхийг та харах болно. Анх харахад эвгүй бас аюултай мэт харагдах боловч өдөрт дунджаар 15 сая хүн орж гарч байдаг түгжрэлтэй энэ том хотод ( Жакартад нэг жолооч жилд 22 өдрийг зөвхөн зам дээр зогсож өнгөрүүлдэг) мотоцикл гэдэг унаа нь хамгийн хямд бас хурдан ёстой л хамгийн хэрэгтэй тээврийн хэрэгсэл нь болно. 
Миний сонирхуулах гээд байгаа зүйл маань энэхүү хүмүүсийн ажил амьдралыг холбодог хэрэгслийг маш том бизнес болгон хөгжүүлсэн нь GO-JEK юм.
2010 онд үйл ажиллагаагаа эхэлж байсан энэхүү гарааны бизнес (аппликейшн) нь Индонезийн янз бүрийн албан бус салбарт ажиллагсдын амьжиргаа, амьжиргааг дээшлүүлэх нийгмийн хариуцлагын чиглэлээр ажилладаг компани бөгөөд нийт Индонезийн 50 хотод үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өдгөө хоол хүргэлт, бараа хүргэлт, нүүлгэлт, массаж, нүүр будалт, хоолны материал, эмийн зүйлс, цэвэрлэгээ, гар утасны төлбөр гээд хүнд хүргэж болох бүх боломжит зүйлсийг хэрэглэгчийн гарт хурдан шуурхай хүргэж, Uber-ийг бут цохин, тээврийн салбарыг тэр чигт нь өөрчилсөн юм.
Та бүхэн ч бас энд ирээд энэхүү “НОГООН АРМИ”-р хүргүүлж үзүүрэй сонирхолтой шүү😊