2017 оны 6 сарын 19

Юу ч хамаагүй бичихэд хамгийн тохиромжтой цаг бол шөнийн 4 цаг 21 минут. Бөөрөнхийлөөд байлгүй ингээд л хэлчихдэг байх хэрэгтэй. Би бас орондоо хэвтэж байхдаа нойр хүрэхгүй бол уншина гэж хажуудаа нэг ном тавьчихсан мөртлөө энд энийг бичиж байна. Ноён ном надад урам нь хугарч байгаа байх. Гэхдээ би таныг удахгүй уншиж дуусгана аа. Лаптоп маань бас өдөржин л асч унтарч явсаар одоо ч хэдэн үсэг шажигнуулж л байна. Таныг ч бас удахгүй унтрааж бас цэнэглэнэ ээ. Энийг гялс дуусгачий.

Өнөөдөр өглөө сэрсэн чинь бяцхан Д-ээс мсж ирчихсэн байсан. Хамгийн сүүлд ажилаа таслаж унтахдаа л би нэг тиймэрхүү онцгүй санагдаж байсан байхаа. Тэгээд Тэмүүлэнтэй хамт банк ороод цаадхантай чинь зөвлөж байгаад нэг юм хийсэн хэрхэхийг өөрөө мэднэ биз. Өөрт нь лав хэрэг болно. Дараа нь гэртээ ирчихээд байж байтал Сити оф Сайнт Клауд Паблик Ютилитис гэсэн цагаан машин ирээд нэг тодруулагчны шар хантаазтай шар нөхөр хонх дараад явган хүний зам засварын ажлын талаар ярьсан.

Өөр ч тайван дөө. Оймснууд бүтэн, хөргөгчинд маргааш идэх юм байгаа, машин бензинтэй бас би дулаахан орондоо хэвтэж байна. Үүнээс илүү юу хүсэх вэ? Өнөөдөр кредит картндаа 200 доллар төлсөн. Дараа долоо хоногоос машинаа засуулчихвал миний бүр яг санаа амрах гээд байгаа. Чамаар юу байна даа?

Show your support

Clapping shows how much you appreciated LvaBatsaikhan’s story.