Намайг дооглосон харцаар инээн хараад тохуурхан зугтана. Яахав жоохон хурдан гүйхэд л бариад авч болохоор хэдий ч чадахгүй аж.

Тийм нандин юм уу? гэж үү, үгүй дээ зүгээр л бариад авчихвал юу хийхээ мэдэхгүй хэрэг. Яг тэр мөчид хоёулаа бие биенээ анх удаа л бүтнээр нь харж танин мэднэ шүү дээ.

Магадгүй миний төсөөлснөөс илүү дор байх вий хэмээн айсандаа эсвэл хэтэрхий сайхан байгаад би угаасаа хүрч чадахгүй гэдгээ ойлгох вий гэхээс эмээсэндээ….

Тийм ээ, би айж байна. Тийм болохоор одоохондоо ингээд л байж байя. Үнэн худлын заагаар хөөцөлдөн гүйсээр л, хаашаа явааг чинь үнэндээ мэдэхгүй ч би яг араас чинь л дагаад байя.…

.

.

Бодлынхоо хойноос хөөцөлдөн суухдаа би жаргалтай.

Like what you read? Give Gennie a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.