Every Morning #1: Эрт босох сорилтоо дахин эхлүүлсэн нь
Назгайрах тусам намагт гүн орноо гэж. Ийм л үг бодолд хөвөрсөөр.

Уг нь зарчмын хувьд аль хэдийн эрт босоод сурчихсан өдийд сэрүүлэггүй тогтмол сэрдэг болсон байх ёстой. Гэтэл яасан байх нь, унтдаг болсон байх нь. Би эрт босоод сурчихлаа гэж байсан нь хэзээ билээ. Эсрэгцэл явагдаад их удаж. Эргэж гольдролдоо орох гэтэл сэрүүлгээ унтраагаад л нам унтдаг болж.
Ер нь яагаад эрт босох ёстой гэж
Сүүлийн үед их дэлгэрч буй мода мэт боловч үндсэндээ бид ч угийн эртэч ард шүү дээ. Гэтэл унтах нь ихсэж эрт босох нь багасаж. Би ч бас.
Арай л күүл хүмүүс хэдэн жил дараалан эрт боссоор байдаг байх тэ. Харин мань хүн бол хэдэн сар үргэлжлээд л дундаа тэнцвэр алдчих юм. Та нар яаж байна? Эрт босох дадалтай болчихвол нам унтдаг үеэ мартах уу?
Харин би эргэн буцсаар л. Тэхдээ энэ нь сонирхолтой ч юм шиг, мэдээж надад л тийм байх. Нэг л хэмнэлээрээ явсаар дуусах дургүйтэй минь холбоо нэг байж мэдэх. Эрт босох дургүй биш харин ч дуртай. Нартай уралдаж сэрчихээд хүмүүсийг дөнгөж нүдээ нээж байхад аль хэдийн сэрчихсэн өндөг шарж байх жишээний.
Гэхдээ бас сэрүүлгээ унтрааснаа санахгүй унтах ч гоё. Энэ хүн яг юу ярина вэ. Эрт босох хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу?. Хүн бүрт адилгүй штээ тэ. Зарим нь байнга эрт босоод ёстой янзын ажлаа амжуулаад фүүл энержи эрч хүч болоод л. Зарим нь унтаал унтаал. Дуус дуус. Нэг мэдэхэд 9,10 цаг. Энэ арай юу.
Завгүй, хурдтай өсөж буй өнөөгийн нийгэмд бид бие биетэйгээ биш харин өөрөө өөртэйгөө уралдах хэрэгтэй. Амьдралд тохиох олон зүйлсэд чи л хариуцлага хүлээнэ. Өөрөө өөрийнхөө дайсан нь чи учир өөрийгөө хэмлэх, доош нь чангаах зүйлсээс холуур бай. Эрт босоод дуртай нэг юмаа ч болов хийх нь яарч тэвдэж гарснаас л дээр шүү дээ. Эрт босно гэдэг бага унтана гэсэн үг биш. Нойроо сайн зохицуулж л байвал эрт босоод өөртөө цаг гаргаа. Ядаж л эрүүл байхын төлөө өглөө бүр дасгал хий. Их том том мөрөөдлүүд зүрхийг чинь булиглуулдаг л биз дээ. Мөрөөдлийнхөө төлөө эрүүл бас эртэч байгаарай л гэж хэлье.
Өглөө босоод юу хийхийн
Хамгийн түрүүнд тархи руу цуснаас хурдан шахагддаг зүйл гэвэл энэ байх. Ээ хэн мэдэхэв. Энгийн тэ. Угаасаа эрт босох ёстой ч юм уу, ер нь юугаа хийж хуйхаа маажидгийн болъё яршиг төвөг. Харин эсрэгээрээ зөв цагтаа бэлэн баймаар байвал эрт босоод өөртөө цаг гарга. Үргэлж яарч даарч байна гэж юу байхав ээ. Өглөөний ундаа ч хам хум уусан болоод яарч гарахад ходоод гэдэс чинь хүртэл дотроос чинь ёврохгүй байна гэж үү.
Үе үе өөрийгөө сорьж чангалж байх зүгээр. Нэг л хэвийн амьдарч явсаар дуусвал эргүүлээд сөхөх дурсамжийн хуудас чинь цайж цагаараад их л муухай даа тэ.
Эрт босохдоо бус өглөөг хэрхэн аз жаргалтай эхлүүлэх нь чухал. Назгайрч унтахаар нозоороод юун аз жаргал маргал цаашаа болдог юм байна. Тэгээд л сорилтоо шинээр эхлүүлж байгаа юм.
Дуусгах үг рүүгээ ороход энэ хүртэл уншсан хүн байвал юу хийхээ мэдэж байгаа тийм үү. Claps даран намайг дэмжиж буй гэдгээ илэрхийлж болно шүү.
Харин уншсан хүмүүстээ талархъя.
Бака чүүс чав.
