Every morning #4: Өглөөний аялал үргэлжилсээр…

Lkhagvajargal
Nov 5 · 2 min read

Цонхоор харвал гадаа харанхуй хэвээр. Үүр цайх арай л болоогүй аж. Тэмдэглэл маань нэг өдрийн алдангитай болчихлоо. Найр наадам сонгож хөдөө явсан минь буруудаж шөнө дөлөөр унтсанаар өглөө босох ч тэнхэлгүй болж юун тэмдэглэл манатай болов оо. Энд би ууж идэж шартсан тухай бус найранд үйлчилгээ хийж замд ядарсан тухай л дурдаж буй шүү.

За өчил хэсгээ дуусгъя. Яг одоо УБ-т 06 цаг 14 минут. Юуны тухай ярих гэж буй тухай сонирхож байна уу.

Орой орондоо орох мөчид өглөө тэмдэглэлдээ ямар сэдвээр юу бичих вэ гэж бодохоор хэд хэдэн санаа гарч ирдэг сэн. Гэтэл өглөө сэрээд л юу бодож байлаа даа байз гэхтэй учрах. Онгод гээч нь орой л ордог юм болов уу. Сэтгэх нь орой доо арай дээр бололтой. Орой бүрийн тэмдэглэл ч болгодог байж үү.

За тэр яахав саяхан уншсан нэгэн гоё номноосоо таалагдсан хэсгээс нь өнөөдрийн тэмдэглэлдээ шигтье гэж бодсон юм.

Ямар ч тохиолдолд амьдралд оролдоод байх хэрэгтэй. Унаж болноо. Гэхдээ буцаад өндийж босож ирчихээд сайхан тоос шороогоо гөвөөд, нэг сайхан гүнзгий амьсгалчихаад цаашаа исгэрээд инээгээд амьдралаа үргэлжлүүлэх нь чухал. Яагаад гэвэл амьдрал бол эрээнтэй бараантай. Дандаа бүх юм гялалзаад гялтаганаад байдаггүй. Оролдоод байх хэрэгтэй. Шантарч болохгүй зогсож болохгүй.

Бүтэлгүйтэлд та нар яаж ханддаг вэ. Энэ хүн шиг ийм гоё хандлага гаргадаг уу. Би бол бүр шантраад “би юу ч чадахгүй гар юмдаа, яагаад ийм муу юм бэ" гээд л навс явчих шахна. Харин энэ номыг уншсанаас хойш их олон зүйлсийг номонд буй 2 хүнээс суралцаж буй. Миний ширээний ном болсон учраас би их дуртай. Үе сөхөж эргэн харах дуртай бөгөөд энэ мэтчилэн аливаад хэрхэн хандах тухай олон зүйлсийг суралцсаар байдаг юм. Энэмэтчлэн гоё ном зөндөө ч одоогоор би уг номонд л илүү дуртай.


Мөрөөдөлгүй хүн гэж нэг ч үгүй. Харин зүгээр л мөрөөдөл байсан зүйлсийг бодит болгож чаддаг эсвэл мөрөөдөл хэвээр үлдээдэг хоёр төрлийн л хүн бий. Өөрийгөө аль нь гэдгийг бодож үзээрэй.

Мэдээж хичээдэг, зүтгэдэг, биелүүлдэг байхыг хүсдэг нь олон биз. Хүсдэг шигээ хийдэг нь олон байгаасай тэ.


Би багаасаа л мөрөөдөгч нэгэн байсан. Орондоо орчихоод элдвийг мөрөөдөж төсөөлж хэвтэнэ. Заримдаа нойроо хулжтал мөрөөднө. Том болсон ч нүдээ анихад л мөрөөдөл нүдэнд үзэгддэг хэвээр. Харин одоо түүний төлөө илүү ихийг суралцаж, алдаж, онож үзэх учиртайгаа маш сайн мэддэг болж. Аль хэдийн мөрөөдлөө биелүүлэх аялалд би гарсаан. Гэвч зарим нэг зүйлсийг бодолцолгүй сэтгэлийн хөөрлөөр шийдчихсэн тул хэцүү зүйлс маш их байна. Эргээд харахад дурсамж дүүрэн, инээгээд бодох зүйлс ихтэй байх нь миний амьдралын зорилго. Дурсамжтай, сонирхолтой, адал явдалтай амьдралд би хайртай. Урсаад өнгөрүүлсэн он цаг минь хайран ч тэгж болохгүйг ойлгуулсан нь гайхамшиг. Тээр тэндэх он жилүүдийн аль нэгэнд “ Би мөрөөлөө биелүүлсэн” гэх үгсийг сийлж хэлэх өдөр ирнэ. Тэр цагт туршлага арвин, хэлэх зүйлс ч олон болох бизээ.

За ингээд өнөөдрийн тэмдэглэлийг энэ хүргээд дуусгъя.

Мөрөөдөлдөө үнэнчээр урагшаа тэмүүлээрэй.

Баяртай.

Мэдээж маргааш өглөө цагтаа уулзъя.

    Lkhagvajargal

    Written by

    🇲🇳

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade