Every morning #5: Хайр шингэсэн түүх

Lkhagvajargal
Nov 6 · 3 min read

За ийнхүү тав дахь өдрийг угтаж буйдаа таатай байна. Хэнд ч талархаад байгаан тэ.

Тэхдээ өмнөх өдрүүдийг бодоход овоо сэргэг сэрж байна. Эхний хэдэн өдөр ч нүд нээгдэх гэж наян юм болж байсан даа. Овоо хурдан сайжирч байх чинь. Өнөөдөр үр минь ирж байгаа гэхээр бөөн баяр болоод давгүй сэрчихэв үү. За ямартай ч их аятайхан өглөө байна.

Өнөөдрийн тэмдэглэлдээ хэзээ ч мартагдашгүй нэг хөөрхөн түүхийн хуудсаа сөхчихдөг юм бил үү.

Би их залуугаараа ээж гэдэг эрхэм цолоор шагнуулсан хүн. Айхтар хөгширсөн аятай ярьчихлаа, би чинь одоо ч залуу хэвээрээ.

Энэ дэлхийн хаанаас ч хайгаад олдомгүй тэр их аз жаргалыг бас нөгөө аймар өвдөлтийг тэгэхэд л анх удаа мэдэрч билээ. Арай уянгалуулцан уу гайгүйз.

Хамгийн тэсэшгүй мэт тэр өвдөлтийн дараа нялцгай биетэн шиг гулжганасан хүн дүрстэй хөөрхөн нярайг хараад юун нөгөө өвдөлт мөвдөлт цаашаа, шууд мартагддаг юм байна лээ. Одоо ч гайхаад байдаг юм. Ямар ид шидээр тэсээд баймааргүй тэр их өвдөлт дорхноо мартагддаг байнаа гэж.

Эргээд бодоход өвдөлт нь биш түүнийг анх удаа харж байсан миний харц л санаанд ордог юм. Яаж өвдөж байснаа санах гээд ч санахгүй байгаа би лав. Бусад хүмүүс санадаг болов уу.

Төрсний дараах хамгийн эхний бодрол ээжийн тухай бөгөөд тэр минь намайг төрүүлэхдээ энэ бүхнийг мэдэрч, өвдсөн байхдаа гэж. Харин удаах бодол үрээ хараад хамрыг нь дүүгийхтэйгээ харьцуулж ижилхэн ч юм уу гэж бодож билээ.

Ээж гэдэг үгтэй эвлэлдэх гэж их удсан даа. Нээх эвгүй, цээжинд багтах хирнээ амнаас гарч өгдөггүй, хүмүүсийн дэргэд бол “миний охин" гэдэг үгийг ч хэлж чаддаггүй тийм л байлаа. Одоо бол тоохгүй штээ, эрхлэлдээл.

Хүүхэд гэдэг хайраар дүүрэн, дэлхийг тэрчигт нь тэвэрчихсэн мэт хамгийн жаргалтай нэгэн болсон доо, би.

Бүх зүйлс нь жижигхэн, харах бүрт хайр татам, түүний дэргэд байхдаа хэзээ ч уйдамгүй үргэлж дэргэд нь баймаар, тэр яг соронзон мэт, би үргэлж түүн рүү тэмүүлдэг тийм л нандин.

Ээж гэдэг цол зүгээр ч нэг ирчихдэггүй. Хайртайгаа хамт хариуцлага дагуулдаг.

Эх хүн болсон цагаасаа би өөрчлөгдөж, намайг дуурайх нэг хүн бий болсныг ойлгож, би энэ хүнд юу үлгэрлэх билээ хэмээн бодох болсон доо. Яалтачгүй маш их хүч өгдөг.

Ээж байна гэдэг асар их аз жаргал бас түлхэх хүч. Хамгийн том хариуцлага юм билээ.

Сайхан дурсамжаа энэ хүргээд өндөрлье.

Эрт ээж болох сайн муугийн аль нь гэдгийг би мэдэшгүй. Гагцхүү ээж болсон л бол бүхэл бүтэн дэлхийн өмнө чи маш том хариуцлага хүлээсэн бүсгүй болдог гэдгийг л мэднэ. Бүгдийг хүслээрээ цаламдаж боломгүй, хумигдах ч зүйлстэй. Ээж боллоо гээд хүсэл мөрөөдлөө орхиж үл болноо доо.

Давхар давхар мөрөөдөл зорилгын төлөө урагшлах хэрэгтэй.


УБ-т 06 цаг 58 минут. Үүр цайж байна. Ийн тэмдэглэлээ дуусгъя.

Мэдээж маргааш мандах нарнаас өмнө уулзъя.

    Lkhagvajargal

    Written by

    🇲🇳

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade