Every morning #6: Аз жаргалын бялууралт ☺
Өглөөний сэрэлт жаахан бүтэлгүйтчихлээ, хог гэж. Ер нь яагаад сэрүүлэг дугарангуут шууд босчихдоггүй байнаа. Унтсаныхаа дараа дандаа ингэж бодох юм даа ☺.

Хүүхдээ тэврээд унтсан ээж яасан байх нь. Унтсан байх нь. Хэт жаргалд бүү ташуур гэдэг шиг л, жаргалдаа бялуурсан бололтой ^^. Хөөрхнөөдөө хорогдоод орой сэрчихсэн байх гээд өөрийгөө өмөөрчих үү.
Өнөөдөр зүгээр хөнгөн шингэн хөөрхөн зүйлс бичвэртээ шигтгэнээ гэж бодсон байгаа.
Өчигдөр өглөө охин маань ирж би уулзаж амжилгүй явсаар оройхон түүн дээрээ ирэв ээ. Гэтэл өдөр нь утасдаад “Би ирчихээд байхад та ирдэггүй юм уу санаад байхад” л гэж байна. Би ч бүр яаран яаран ирэв. Ороод ирэхэд хүзүүгээр тэвэрч аваад “ээжээ” гэх. Энэ ямар том аз жаргал гээч. Энэ дэлхийн хаанаас ч хайгаад оломгүй гоёмсог зүйл тэ.
Охин ирэх бүрдээ том болж буй нь мэдрэгдэх юм. Яриа нь хүртэл гайхтал гайхтал авна.
Орой унтахын алдад цай нэхэж байна. Багадаа хулхидуулдаг байснаараа бид 2 ч “ хулгана цай авчирч өгнөө" гэсэн чинь урдаас “ Тэр чинь худлаа штээ. Дээр ээж тэгж хэлсэн ч хулгана авчирч өгөөгүй. АМЬДРАЛД тийм юм байдаггүй" гэж байна. Одооноос амьдрал ярьдаг болох нь.
Төрөхдөө удаан ч төрснийхөө дараа хурдан өсдөг гэдэг үнэн тэ. Энэ хүүхэд хурдан өсөөд байнаа. Аймаар ч юм шиг. Дэргэд минь дураараа маазарч намайг инээлгэх, өхөөрдөм гэнэн нас нь улам л холдоод байх шиг. Томрох тусам биднээс ичингүйрч, миний орон зай нтр гээд холдчихвол яана. Өнөөдрийн үр минь маргааш өөр нэгэн болох өнөө цагт яг одоо хамт байгаа мөчүүдээ л жаргалтай, үнэ цэнэтэй байлгах нь чухал. Завгүй ч гэлээ зав гаргах учиртай зүйлс бол гэр бүл юм. Хааяа амьдралд золиос хэрэгтэй ч заавал аз жаргалаа золиослох хэрэггүй тийм үү. Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад дуусна ч гэж бас үгүй. Тэгэхээр нөгөө төлөвлөгөө, зохицуулалт хүртэл гэр бүлийн цагт хэрэгтэй байгаа юм.
Ер нь ойрын тэмдэглэлүүд зүгээр л миний бодол миний эргэн тойрон байна. Заавал хүнд зориулж хэрэгтэй юм бичнэ гэхээр үг хүртэл царцчихаад байх юм. Яван чангарч амьдрал үзэж нүд тайлаад ирэхээр эргээд хуваалцах зүйлс олон болох байх тэ.
За үг олдлоо. Энэ хүргээд дуусгъя.

Уншсан хүнд бол чи күүл шүү😉 Аз жаргал хүсье. Талархъя.
