Everymorning #2: Өнөө өглөө бодолд юу байв…
Сэрүүлгээ унтраагаад 18 минут дуг хийв. Азаар сэрсэн тулдаа л өнөөдрийн төлөвлөгөө хэрэгжих нь байна.

Эрт босъё гэвэл эрт унт гэдэг дээ. Эрт босохын давуу тал нь орой эрт нойр хүрээд нүд анилдах юм. Нозоорч унтдаг үеүдэд бол шөнө нойр хулжина гээч юм тохиолдоод байдаг сан.
Ноорог ч үгүйгээр өглөө бүрийн шинэхэн бодлоо тусгана гэдэг сонирхолтой ч юм уу.
“
Эрт гэрлэх хүнтэй суухын тухайд юу бодогддог гээч…
Ерөнхий дөө энэ төрлийн амьдралыг би жаахан эрт сонгочихсон юм. Гэхдээ харамсаж тэнэгтэхгүй л дээ. Харин одоо дурлалд яарч гүйгээд байгаа залуусаа харахаар БИТГИЙ ЯАРААЧДЭЭ гэмээр ч юм шиг. Дурлаж хайрлаж үерхэж болох ч хүүхэдтэй болох асуудлыг хойшлуулмаар. Гэтэл 25 хүрэв үү үгүй юу “нөхөр, хүүхэд чинь оройтлоо” гэх ээж, аав, хамаатангууд. За болиоч дээ гэчихмээр.
Монголд хийх юм тун их, залуу боловсон хүчин ч хэрэг болсоор. Гэтэл гэртээ залхуурч гэдсээ илдэг, үгүйн байна утсаа мааждаг гэх нь зөв. Ийм залуус их олшроод байх юм. Яавал тэд сэдэлжих бол, зорилготой болох бол гэж хааяа бодогдох. Өөрийнхөө савыг дүүргээгүй байж бусдын төлөө санаа зовох ч илүү биз.
Саяхан нэг йогийн багш маань гадагшаа сургалтанд явж гэнэ. Гэтэл хүүхэдтэй хүмүүс гараа өргөөрэй гээд 1 хүүхэдтэй 2 хүүхэдтэй гэж гар өргөсөөр “ За 3 хүүхэдтэй хүн байхгүй байх, юу ч гэсэн асууя” гэж. Харин нөгөө Монгол багш маань гараа өргөтөл тэд гайхаж гэнэ. Монголд бол хэвийн үзэгдэл штээ тэ. Юун 3, бүр алдарт эхүүд дүүрэн байхад.
Мэдээж энд хэнийг ч буруутгаж шүүмжлэх гэсэнгүй. Харин одоо ганц бие бол “ БИТГИЙ ЯАР “ гэж л хэлмээр. Аль хэдийн энэ аялалыг эхлүүлсэн бол “ Хамтдаа хайранд суралцаарай" гэж хэлмээр байдаг юм.
Цаг нартай уралдаж амьдардаг өнөө үед түр амсхий. Юунд ч битгий хэт яар. Юм юманд гялс хүрчихмээр гэтэл нэг л болж өгөхгүй заавал саад тотгор тулгараад л сэтгэл санааг навс навс доошлуулчих гээд л байгааз. Энэ л амьдралын торгон мөчүүд атал бид мэдэрч амжилгүй яарсаар байх. Хайранд хүртэл цаг хугацаа гэж бий. Битгий яар. Чи ганцаараа ч гэлээ энэ амьдралд бүрэн бүтэн өөртөө нандин хэвээр штээ. Заавал хэн нэгнийг дэргэдээ байлгаж бүрэн жаргаж бүтэн болдоггүй юм. Түр хүлээ.
Энэ хэсгийг дуусгахад хайр гэдэг чинь угаасаа гоё штээ. Амтлаад барамгүй эд бас хааяа шорвог лдоо. Тиймээс эрт гэрлэх эсэх чиний сонголт ч гэлээ үнэ цэнэтэй нэгэн байна гэдэг гайхамшиг тул түүнийг л бүтээ. Хайр бол эрх чөлөө юмаа харин далавчийг нь таслагч бол биш.
За үүр цайж өглөө болжээ. Гадаа гэгээ татлаа. Энэ хүргээд дуусгъя.
Бүтэнсайн өдрийн өглөөний тэмдэглэл байлаа.
Талархъя.
Бака чүүс чав.
