Хаана байна?

dxlgxr
dxlgxr
Sep 6, 2018 · 2 min read
Зургийг Пинтерэст-с авав.

Яг 2 жилийн өмнө би үлгэр, илбэ шид, одойнууд, зөн билиг гээд л элдвийн зүйлд их итгэдэг, хүүхдээрээ амьтан байж ээ. Элдвийн сонин хачин зүйл бодолдоо төсөөлөөд л, төсөөлөл болгон намайг энэ хорвоод байхгүй тийм сонин газар оронд үгээр тайлбарлашгүй мэдрэмжийн хамт аваачдаг байлаа. Жишээ нь, үлгэрийн кинонд л гардаг хананы шүүгээн дэх нууц хаалга манай гэрт ч бас байдаг бөгөөд түлхүүрийг нь л олоод түлхчих юм бол өөрийгөө тийшээ нэвтэрч чадна гэж итгээд ханаа баахан тогшдогсон ^^ Түүгээр зогсохгүй тэр инээдтэй төсөөллүүдээсээ болоод хачин жигтэй зүүд зүүдэлнэ. Нэг удаа бүр өнөөх ээлжит хачин зүүднээсээ болоод супер хүчтэй болох дөхсөн гээч. XD

Хар багаасаа л мөрөөдөмтгий нь дэндсэн хүүхэд байсан ч том болох тусам тэр сонин этгээд төсөөллүүд аажмаар замхарсаар байгааг мэдэрдэг байв… Тэнэг (naive), дүрсгүй охин байхаа больж улам албархуу уйтгартай болсоор л… Гэвч ийм хурдан бүр мөсөн арилчихын чинээ санасангүй явж ээ. Уул нь миний мөрөөдөл уран бүтээлч болох… Төсөөлөн бодох чадвар, тэр гэнэн тэнэг этгээд зүүд зөн маань мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн чухал эд эс нь байгаа юм. Даанч би тэднийгээ алдчихсан. Яаж ч тэнэг юм бодож олъё гээд толгой хүрэхгүй байна. Удаан бодхоор бүр толгой өвдөж байгаа юм чинь. :*(

Where are my silly little imaginations???!

GIF мөн л Пинтерэстээс :)

Дахиад олддог болов уу? Уран сэтгэмжийг сурч болдог болов уу? Тэр инээдтэй, тэнэг дүрсгүй охин зүрх сэтгэлийн мухарт хаа нэгтээ нууц хаалганы цаана намайг хүлээгээд сууж байгаасай билээ. “Сезам онгой” гэдэг шиг оньс түлхүүрийг нь би яаж ийж байгаад дахин чамайг олж авахсан.

dxlgxr

Written by

<WRITE HARD AND CLEAR ABOUT WHAT HURTS> ~ E.H Өөртөө үнэнч байх нь...

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade