Өөрчлөлт

dxlgxr
dxlgxr
Sep 4, 2018 · 3 min read

Энэ Medium Нээх хөөрхөөн ^^

Шинээр юм бичих гээл ороод ирэнгүүт “ Энд түүхээ бич!” гээл гараад ирэхийн. Энэнд нь би нь бас хөөрхөн урамшаад авхын XD ккк Хүмүүс нээх сайн мэддэггүй болхоор энд орж ирээд өөрийнхөөрөө байх аятайхан байдаг. Тэгсэн мөртлөө бас хэзээ нэгэн цагт миний бичсэнийг уншаасай гээл бичдэг л дээ. За за тэр ч яахав.

Өнөөдөр би юу ярьмаар байна вэ гэхээр… ӨӨРЧЛӨЛТ- ийн тухай бичмээр санагдаад. Учир нь сүүлийн хэдэн жил би маш ихээр өөрчлөгдөөд байгаа юм л даа. Энэ өөрчлөлтүүд дунд сайн нь ч байна бас муу нь ч цөөнгүй байна. Муу өөрчлөлтийг залруулмаар байгаа болхоор муугаа л бичье дээ…

  1. Ааш муутай болох:

Энэ одоо насны юм хум байдгиймуу яадгийн хха (нээх өндөр насалцан хүн шиг XD) улам л ааш муутай болоод байх шиг. Ойр дотны хүмүүстээ өчүүхэн зүйлээс болоод аашлах болсооо. Гэхдээ засаж залруулхыг туйлын их хүсэж байна. Уур уцаарын хамгийн тэнэг нь юу вэ гэхээр, хүнд уурлаад муухай аашлана тээ дараа нь өөрөө өөрийгөө үхтлээ үзэн яддаг. Тэр үг миний амнаас гараагүй, тэрхэн мөчид би жаахан л тэвчээр заагаад худлаа ч болсон инээгээд өнгөрөөсөн бол байдал хичнээн дээр байх байсныг ойлгодог. Би ер нь ууртай үедээ зүгээр л амаа хамхиж байх ёстой юм байна лээ. Ер нь та нар ч гэсэн тэгж байгаарай. Уур уцаар дэмий үгнээс хамгийн холуур тойрч явсан нь дээр ялангуяа ойр дотны хүмүүстээ муу үг хэдийд ч хэлж болмооргүй юм шиг. Учир нь тэд чамд дахиад хэзээ ч олдохгүй хүмүүс бөгөөд юу ч болсон чи тэдэнтэйгээ зохицоод л амьдарна шүү дээ.

2. Уусах

Өдөр тутмын урсгалаараа амьдралдаа дасах. Жилийн өмнө үүнээс л хамгийн их айж байсан бол одоо айхаа больжээ, бүр дасаж орхиод өөр ийш тийшээ үсчиж байснаас энэ байдал маань АМАР санагдаж, ямар нэгэн зүйл шинээр сурахаас тээршаадаг болчихож. Хийх дуртай зүйлээ ч хийхээ больж залхуурах. Аймар… Тухтай болоод ирж байна гэдэг чинь би эндээс явах цаг нэгэнт болсоныг илтгээд байгаа юм шиг.

3. Хөгжмөөс холдох

10 жилийн 9, 10, 11- р анги, 1-р курс, за ялангуяа 2-р курс… Kpop-гүйгээр энэ хэдэн жилийг төсөөлхийн ч юм биш. Балчиг гэнэ үү, намаг гэнэ үү, юу гэж дуудхаа өөрөө мэд. Ямартай ч солонгос соёлд гүн шигдсэн он жилүүд минь… XD Сайхан байсаан… Bigbang, 2ne1, Epik High… YG stan байлаа ххи… 2-р дамжааны оюутан байхдаа бүр орчноос, ангийхнаасаа, найзуудаасаа зайгаа барьж Tablo-гийн 2 (Fevers end Part-1, 2)цомогтой л нөхөрлөж байлаа. Олон сайн найзуудаа тэрүүхэн үед хөгжмөөр сольж эморсон л доо. Яагаад гэдгийг надаас битгий асуу. Би өөрөө ч мэдкү. Энэ тэнэглэлдээ маш их харамссан гэдгээ л хэлж чадна. Гоё ш д уул нь ххи. Одоо ч сонсоод уйддаггүй юм чинь.

Тэгээд ойрд хөгжим биш подкаст л сонсдог болждээ. Бас гоё л доо… Гэхдээ өчигдөр орой EPIK HIGH-ийн New Beautiful сонссон чинь юууууууую нуль дурсамж ккк тэгээд хөгжим мэдэрч сонсохоо больсон гэдгээ ойлгож байхгүй юу…

Ер нь тэгээд хэтэрхий завгүй юм шиг үр бүтээлгүй амьдралдаа түүртээд нэг зүйлдээ сэтгэл төвлөрхөө больчихсон ч юм шиг. Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан гэнэн тэнэг мөрөөдөл, төсөөлөл минь одоо нэгэнт алга болчихож. Эргээд санахад бүүр түүрхэн санаанд буух, мэдрэмж нь бүр арай л гэж амтагдаад л өнгөрдөг болчихож.

Үүнээс цааш том хүн болмооргүй байна.
dxlgxr

dxlgxr

<WRITE HARD AND CLEAR ABOUT WHAT HURTS> ~ E.H Өөртөө үнэнч байх нь...

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade