Кино #2: The Bucket List

Сайн байцгаана уу? Өмнөх бичлэгтэй өөрийн урьд нь үзэж байсан гайхалтай кинонуудыг хуваалцахаар болсон билээ. Мөн хамгийн эхний кино нь “Patch Adams” байсан. Ингээд дараагийн киногоо танилцуулъя. Дараагийн гайхалтай кино бол “Bucket list”.

Товч тайлбар: Энэ кино 2007 онд нээлтээ хийж байсан, кино үнэлгээний imdb.com сайт дээр 10-аас 7.4 гэсэн үнэлгээ авсан байдаг. Гол дүрийн жүжигчид нь Jack Nicholson, Morgan Freeman.

Товч агуулга: Эдгэршгүй өвчин туссан хоёр өвгөн эмнэлэгт танилцдаг. Далан нас зооглосон тэд тус тусын ажил, гэр бүлтэй боловч амьдралын сүүлийн мөчүүддээ хөгжилтэй, гайхалтай зүйлс хийхээр төлөвлөж, өөрсдийн хүслийн жагсаалтыг гарган, мөрөөдлийнхөө аялалд гарцгаадаг.

Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг:

Мэдээж тэдний “Хүслийн жагсаалт”-тай танилцах хамгийн гайхалтай хэсэг нь байсан.

  1. Үнэхээр гайхалтай зүйлийн гэрч болох (Witness something truly majestic)
  2. Танихгүй нэгэнд үнэн сэтгэлээсээ туслах (Help a complete stranger for the good)
  3. Нулимсаа гартал инээх (Laugh until I cry)
  4. Shelby Mustang жолоодох (Drive a Shelby Mustang)
  5. Хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй охиныг үнэсэх (Kiss the most beautiful girl in the world)
  6. Шивээс хийлгэх (Get a tattoo)
  7. Шүхрээр үсрэх (Skydiving) гэх мэт…

Мөн Пирамид дээр гараад үхлийн талаар ярилцдаг хэсэг.

“Чи амьдралаасаа баяр баяслыг олсон уу? Амьдрал чинь бусдад аз жаргал бэлэглэсэн үү?”
“Have you found joy in your life?, Has your life brought joy to others?”

Яагаад оруулсан бэ: “Амьдралаасаа баяр баяслыг олж ав”, “Энгийн зүйлсээс аз жаргалыг олж, мэдэрч сур” энэ хоёр ухагдахууныг хуваалцахыг хүссэн учраас. Үнэнийг хэлэхэд үүнийг тийм ч сайн, мундаг кино гэж хэлэхгүй л дээ, гэхдээ зүгээр л энэ киног үз. Та гайхамшгийн гэрч болно. Carter Chambers, Edward Cole гэх хоёр хүнээс маш олон зүйлсийг олж харна гэдэгт би итгэлтэй байна.

Бо- Бо- Бонус :P

“Айзам” хамтлаг “Өнчин улиас

Ууж идэж согтож чадахгүй бол
Ухаанаа алдтал архийг бүү уугаарай
Унаган биеийг чинь төрүүлж өсгөхдөө
Ухаант ээж чинь архиар угжаагүй нь лавтай

Хэлэхийн төдий магтаалын цөөхөн үгэнд

Хэтэрхий их баярлаж биеэ бүү тоо
Хичнээн дээгүүр нэр цуу чинь мандавч
Хэдэн нөхдөөсөө холдож бүү салаарай

Арван хэдхэн хоногийн өмнө танилцаад

Авгай авлаа гэж ээждээ бүү хэлээрэй
Амьдрал зохиож чадахгүй л юм бол
Айлын охиныг орцонд нь хүргээд өг

Өөдрөг амьдарч яваа найздаа атаархаж

Улыг нь шагайж хүнд муу хэлээд юу хийнэ
Өөдгүй муу атаархуу зангаасаа болж
Өнчин улиас шиг ганцаараа үлдэхвий

Өнөөдөр чамайг жаргаж цалгиж явахад

Үүрдийн ч юм шиг найз нөхөд олон байвч
Уруудаж доройтож зовох үед чинь

Өөрийн чинь ээжээс үнэнч хань олдохгүй


Originally published at lulunjina.blog.gogo.mn.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.