Кино #4: The Little Prince

#4 дахь кино бол хүүхэлдэйн кино. Энэ киног хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд тэр тусмаа үзээсэй гэж би хүсэж байна. Киноны тайлбарыг уншихаас өмнө доорх нийтлэлийг сонирхож үзээрэй.

Хүүхэд шиг “юм үзээгүй” зан гарга.

The Little Prince

Товч тайлбар: Энэ кино нь 2015 онд нээлтээ хийсэн ба кино үнэлгээний imdb.com сайт дээр 10-аас 7.8 гэсэн үнэлгээ авсан байдаг. “Le Petit Prince” гэсэн Франц зохиолоос сэдэвлэсэн бөгөөд 300 хэл дээр орчуулагдаж, Францын 20-р зууны шилдэг зохиолуудын нэг болжээ.

Товч агуулга: Хүүхдүүдэд амьдралын бүх л зүйлс шив шинэ, шидэт үлгэр мэт гайхамшигтай санагддаг. Гэвч заримдаа эцэг эхчүүд хүүхдийнхээ энэ гайхалтай ертөнцийг өөрсдөө ч мэдэлгүй сүйрүүлж орхидог. Энэ нь тэднийг том болж, амьдралд илүү бодитой хандаарай гэсэндээ л тэр шүү дээ. Энэ кинонд яг энэ байдлыг дүрслэн харуулдаг.

Нэгэн алдартай сургууль охиноо элсүүлэхээр, ээж нь охиндоо зориулан бүхэл бүтэн амьдралын төлөвлөгөө боловсруулна. Уг төлөвлөгөөнд жил, сар, өдөр гээд өглөөнөөс орой хүртэл бяцхан охиныхоо юу хийхийг нь нэг бүрчлэн тэмдэглэсэн байх ба жил бүрийн төрсөн өдрөөр нь юу бэлэглэхийг хүртэл төлөвлөжээ. Ингээд тэд төлөвлөгөөнийхөө дагуу шинэ байшинд нүүж ордог бөгөөд тэднээс тэс ондоо, байшингаас авахуулаад амьдрал нь ямар ч төлөвлөгөөгүй, эмх замбараагүй нэрэн өвгөнтэй хөрш болцгоодог. Санамсаргүй байдлаар бяцхан охин тэр сонин өвгөнтэй найзууд болдог бөгөөд бага багаар түүний гайхамшигтай ертөнцтэй танилцан, хүүхэд насны жинхэнэ амтыг мэдэрч эхэлснээр хэтэрхий их томчуудтай болж алхам бүр нь төлөвлөгдсөн, нэгэн хэвийн уйтгартай энэ ертөнцийн жинхэнэ төрхийг ухаардаг.

Надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн хэсэг: Энэ кино нь бүхэлдээ л гайхалтай, тиймээс зарим нэг гол санагдсан ишлэлүүдийг дурдъя :P, Энэ ишлэлүүдийн гол санаа нь томчууд хүүхэд байсан үе ээ мартсанаараа хүүхдүүдээ илүү том хүн шиг болгохоор хийчээж тэдний нандин дурсамж үлдээх үеүүдийг булаадагт байгаа юм.

Эхнийх нь :

  • “All grown-ups were once children… but only few of them remember it.”
  • “Бүх л томчууд хүүхэд байсан… Гэхдээ цөөн хэд нь л хүүхэд байсан үе ээ санадаг.”

Дараагийх нь:

  • Girl: I’m not sure I want to grow up any more… Old man: Growing up is not the problem. Forgetting is.
  • Охин: Би том болохыг хүсэхгүй байна… Өвгөн: Том болох нь асуудал биш ээ. Харин мартах л гол асуудал.

Яагаад оруулсан бэ: Энэ киноноос хүүхэд насны тань сайхан дурсамжууд сэргэж, үлгэрийн шидэт ертөнцөөр дахин нэг аялна гэдэгт би итгэлтэй байна. Мөн түүнчлэн эцэг эхчүүдийн өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг алдаа юу болохыг, хүүхдүүдээсээ яг юуг ихээр шаардаж буйгаа дахин нэг хараасай гэж хүссэн билээ.

Тэгээд болоогүй ээ бас нэгэн энгийн асуултыг өөрөөсөө асуугаарай, “Хүүхэд байхдаа бид том болохыг хүсдэг мөртлөө, том болсон хойноо яагаад буцаад хүүхэд болохыг хүсдэг юм бол?”.

Бо бо бонус:

За энэ бичлэгт ямар нэг тайлбар хийхгүй ээ. Өөрсдийн тааллаар болгооно уу.


Originally published at lulunjina.blog.gogo.mn.