Анужин 'Ц
Nov 2 · 3 min read

13 дахь жил

Их сургуульд юу болоодаан бэээ?

За сайн байцгаана уу? Би энэ жмл Монгол Улсын Их сургуулийн оюутан болсон хүн байнээ. Энэхүү бичвэрийг үе тэнгийн үхэр хонин жилтнүүд мөн ирэх жилийн бэлтгэл ботгонууддаа бага ч болов мэдээлэл болох болов уу хэмээн сэтгэж сийрүүллээ.

Тэгэхээр оюутан болсон сэтгэгдэл хэмээвээс:

За худлаа худлаа албан уран цэцэн үгээр яахав үнэнийг л хэлье. Амьдрал бол үнэндээ л үзсэн кино уншсан ном шиг байдаггүй л юм билээ. Нүсэр том нэгэн хаалга цөм өшиглөж орж ирээд алгадаж унагаад л хаяад гараад явж байгаа юм шиг. Эсвэл бүр ацдуулж байгаа юм шиг өдрүүд бас байна байна. Ерөнхийдөө сэтгэгдэл гэвэл жаахан тиймэрхүү л байна л даа. Эхний нэг сар үнэндээ л ботго болсон. Би чинь уг нь өөрийгөө их күүл гэж боддог байлаа. Өөрийгөө дэгүүр үнэлсэн үнэлэмж намайг сумо бөх шиг цубаридаж байдаг шүү. Багш нарын ааш аяг хийх бие даалтууд даалгавар тэр тусмаа нэг улиралд байж болох дээд хэмжээгээр хичээлээ үзэж байгаа ботго бол хааяа бас өвдөг шороодоно дөө. За тэгээд ер нь өөрөө л үзээд шороонд өнхөрвөл өнхөрөөд босвол босоод үзсэн нь дээр дээ…

За ингээд өөрөө үзсэн хэдхээн асуудал анхаарах хэрэгтэй юм байна даа гэсэн хэдэн юмаа хэлье

  1. Их сургууль том олон ч хүмүүс байгаа чиний хувьд бүх юм шинэ болохоор бүх хүмүүс чамайг хэтэрхий ширтээд байгаа юм шиг үнэхээр тухгүй байх болно. Гэхдээ хэрвээ чи хүмүүсийн харцыг өөртөө тусгах дуртай бол энэ тийм ч их асуудал биш

2. Хичээл сонголт сургууль бүртгүүлэлт бла бла бла. Эд нар бол үнэндээ л төвөгтэй. Жинкэн толгой эргүүлдэг эд байна лээ. Би ч бүр учраа олохгүй явж явж таньдаг хүнээсээ зөндөө мэдээлэл авч байж сая нэг юм болсон шүү. Хэрвээ энийг уншиж байгаа хэн нэгэн МУИС-д орох төлөвлөгөөтэй байгаа бол надаас асууж болно шүү адилхан л учраа олохгүй явж байсан одоо ч учраа олохгүй л байгаа хүний хувьд мэдэх зүйлээ хэлээд мэдэхгүйгээ асуугаад өгнө шүү (https://www.facebook.com/profile.php?id=100014654585496)

3. Ачаалал стресс хүмүүсийн араншинд дасах л хэрэгтэй болно доо. Бие даалтын баг сонгоно гэдэг бол эээ Бумаа минь кицүү кицүү. Хүмүүс янз янз сайхан зантай чадваргүй хүн хэт дарвагар өөрийнхөөрөө дайрагч их зант гуйлгуулагч жөндөө хүмүүс байнаа бас. Тэгээд тэр болгонтой үзэж тарж үсэрч наалдана даа. Одоо л чи өөрийнхөө зан аашинд анхаарал тавьж хүнд гай болохгүй л байх хэрэгтэй юм билээ.

4. ЕБС төгслөө гээд л ангийхан багш нар бөөн юм болно. Гэхдээ миний бодсон ганц зүйл гэвэл тайван бай чи төгсөх л болно. Бага багаар тасралтгүй л хичээгээд байвал ядрахгүй өвдөхгүй. Тэгээд ч төгсөөд оюутан болсны дараа надад үлдсэн зүйл нь 7 томьёо, нийгмийн ухааны тодорхойлолтууд эдний нэгийг нь ч би санаж дурсаагүй зүгээр л би хэр дурсамж бүтээж хэр жаргалтай байж вэ гэдгээ л санадаг юм билээ. Би аз жаргалтай байгаарай л гэж хэлэх дуртай болсон доо. Хичээл чухал хийх хэрэгтэй гэхдээ улайрах хэрэггүй шүү.

5. Би 10-р ангиасаа хойш солонгост их сургуульд сурахыг их хүссэн. Хэтэрхий мөрөөдөж мөрөөдөлдөө шатаж бүх л юм миний санасаар бүтэх юм шиг санадаг байлаа. Их сургууль их л амар юм шиг бодож. 12-оо төгсөөд л яваад сайхан амьдрана гээд л. Гэхдээ эх орондоо сургуульд ороод хэрвээ би шууд явчихсан бол жинкэн нусаа хацар байтугай наах байж дээ гэж бодсон. Хоол унаа хэрэглээний зардал бүх зүйлээ зохицуулах хүндхэн асуудалтай нүүр тулаад мөрөөдлөө хаях байсан биз тэгээд л дуус дуус хха одоо бол өөрийгөө туршлага сууж байна гээд урамшуулаад явж байна. Тэгээд болно дөө. Ер нь яараад яахав дээ

6. Оке файнали “Оюутан хөгжлийн зээл”

Энийг үнэхээр сайн судлах хэрэгтэй юм билээ. Их хэрэгтэй зүйл байсныг би баахан өр тавиулчихаад л ойлгосон. ЭЕШ-н оноо 600 дөнгөж давуулчихсан л байхад олддог эд байсан байналээ шүү бүр. Хавар төгсөх дөхөөд ирэхээр юун тэр зээл мээл ЭЕШ гээд алаан болно. Тэгэхээр одоо судалсан нь дээр байх.

7. Одоо жаахан цаг байгаа дээр өөрийнхөө ярианы чадварыг жаахан дээшлүүлэх хэрэгтэй юм билээ. Оюутан болчихоор өдөр болгон л илтгэл хэлэлцүүлнэ, семинар удирдана. Ёстой яриж өгнө. Тийм болохоор сандралаа дарж өөрийгөө удирдаж хэлэх гэсэн санаагаа ойлгуулдаг байх хэрэгтэй юм шиг байгаа юм.

За тэгээд эцсийн эцэст зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин дөө. Дараа дараагийн бичвэрээр уулзья даа бурхны олон шавь нар минь :’)