Хэн ч ойлгохгүй миний бичвэр

Daria
Daria
Nov 4 · 1 min read

Өөрийгөө олоход биш өөрийгөө өөрийнхөө ертөнцөд хэвээр хадгалах нь л чухал байж


Би гэж чухам хэн юм бэ? Хайраар төрсөн энэ дэлхийн нэгэн махан бодгал бид учир нь ойлгогдохгүй хамгийн хачирхалтай зүйлсийн нэг…надад бүх зүйл бий хайраар дүүрэн гэр бүл, хорвоог хамтдаа таньж буй найз нөхөд, аз жаргал, гуниг ганцаардал хүсэл тэмүүлэл, мөрөөдөл нөгөө талд энэ хорвоогийн юуг ч үзээгүй миний толгойд эргэлдэх тоо томшгүй сайн муу бодлууд тэд миний бүх зүйлд хүрч тэдэнд нөлөөлж бас тэднийг хайрлаж, энхрийлж гуниглуулж өвтгөж байдаг…


Бодлыг хэн бий болгодог юм бол би өөрөө гэхэд дэндүү олон дэндүү хэцүү дэндүү жаргалтай….энэ дэлхийн бүх зүйл бодлыг минь бий болгож байгаа юм болов уу тэгхээр миний бүх зүйл миний нөгөө талд байдаг бодлыг бий болгодог бололтой бодол гэх энэ хийсвэр зүйл ямар хүчтэй юм бэ бүх зүйлийн илэрхийлэл бололтой миний ертөнц миний бодлоор намайг оршин тогтноож байгаа юм болов уу? Би өөрийгөө олоход биш өөрийнхөө ертөнцийн бодлыг цэгцэлхэд бодлоо зөв удирдахад л би өөрийгөө өөрийнхөө ертөнцөд хэвээр нь хадгалж чадах байх…хайраар төрсөн тэр ертөнцөд бүх зүйлдээ хүрч хайрлаж тэр бүх зүйл бодолд минь хүрч намайг хайрлаж….. тийм болхоор өөрийгөө олох биш өөрийгөө өөрийнхөө ертөнцөд хэвээр нь л байлгах нь зөв байж…..

    Daria

    Written by

    Daria

    Дурсамж минь тэмдэглэл минь миний доторх бодол хүсэл мөрөөдөл минь өнгөрсөн дэх алдаа минь ухаарал минь зүгээр л бүх зүйлийг бичиж энд хадгалхыг хүссэн төдий 💝

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade