Хорьж болдоггүй хорин нас. Ингээд бодоход би нэг их хөгширөөгүй санагдана. Махан биеэрээ хорин насыг зооглож байгаа ч нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй биеийн минь нас хэд хүрч байгаа бол?
Өглөө гэрээсээ гарав. Шүдний эмнэлэг рүү. Гадаа хүйтэн ч ер жиндэхгүй. Ай даа. Ийм л өдөр сэтгэлийг минь эзэмддэг дээ. Ямар сайндаа тэртээ арваад жилийн өмнө юм уу даа, “Үл мэдэх цэцэгхэн хотхон” нэвтрүүлэгт ороод, хөтлөгч эгчийн ямар улиралд дуртай вэ? гэх асуултад “гадаа бүлээн байхад дуртай” гэж хариулж байснаа тодоо санадаг. Дотроо бодно. Миний өдөр юм даа гэж. Мөн талархана. Бүх зүйлд. (2019.10.19)
